Covid-19

Коронавирусийн улмаас биеийн байдал нь маш хүнд хүн 12, хүндэвтэр хүний тоо 244 болж нэмэгдлээ

Нийтэлсэн

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 60 гаруй насны эрэгтэй коронавируст халдварын улмаас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 12 болоод байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ “Сүүлийн гурван өдөр дараалж нас баралт бүртгэгдлээ. Өвчлөл нэмэгдэж байгаагийн хэрээр нас барах эрсдэл ч нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 2,119 хүнээс биеийн байдал нь маш хүнд хүний тоо 12 болж өсжээ. Коронавирусийн халдвар ингэж олон тоогоор бүртгэгдэхээс өмнө маш хүнд хүний тоо 1-3 л байдаг байсан бол өнөөдөр хэд дахин нэмэгдсэн байна.

Энэ хэрээр нас барах эрсдэл улам нэмэгдэж буй. Тиймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь чухал. Тэр дундаа халдвар аваад хүндрэх эрсдэлтэй 50-аас дээш насны иргэдээ өвчлүүлэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай” хэмээн хэллээ.

Нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн-1,811
Хүндэвтэр-244
Хүнд-52
Маш хүнд-12 хүн байна.

Exit mobile version