Энтертайнмент

Боксын Залуучуудын ДАШТ-нд манай улсын найман тамирчин оролцоно

Нийтэлсэн

Польш улсын Кельце хотод энэ сарын 11-нд эхлэх Боксын Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ манай улсаас найман тамирчин оролцоно.

Тэмцээнд оролцох Боксын залуучуудын үндэсний шигшээ баг тамирчид Польш улсад хамтарсан бэлтгэлд гарчээ.

Шигшээ багийн дасгалжуулагчаар Т.Чулуунтөмөр, Ж.Еркин, Т.Ганзориг нар ажиллаж байгаа бөгөөд тэмцээнд:

Эрэгтэй:

Энхзоригтын Сүхбат 52 кг
Баярсайханы Алтантулга 57 кг
Ганбаатары Ган-Эрдэнэ 60 кг
Асхары Жандос 69 кг
Эмэгтэй:

Даваазоригийн Номин-Эрдэнэ 48 кг
Алтанбекийн Хулан 51 кг
Төгсжаргалын Номин-Эрдэнэ 57 кг
Ганзоригийн Бадмаараг 60 кг жинд тус тус өрсөлдөнө.
Эх сурвалж: Монголын Боксын холбоо

Exit mobile version