Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Цар тахлын үед хуримтлал, дансны үлдэгдэл яагаад нэмэгдсэн бэ?

Нийтэлсэн

КОВИД-19: ИРГЭДИЙН ХЭРЭГЛЭЭ, ХУРИМТЛАЛЫН ЗАН ТӨЛӨВТ ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТ

The Economist сэтгүүлийн 2021 оны 3 дугаар сарын 2 дахь дугаарт “3 их наяд ам.долларын асуулт” нэртэй нийтлэл гарсан. Тус нийтлэлээр хөгжингүй орнууд дахь, ялангуяа Америк дахь иргэдийн хуримтлал КОВИД-19 цар тахлын хугацаанд илт өссөнийг онцолсон. Өөрөөр хэлбэл, 3 их наяд ам.долларын буюу эдгээр улсуудын нийт хэрэглээний 10 хувьтай тэнцэх хэмжээний “илүүдэл хуримтлал (цар тахал байхгүй үеийнхээс нэмэгдсэн хэмжээ)” бий болжээ. Тухайлбал,

Канадад ДНБ-ий 7%,
АНУ-д 6.2%,
Их Британи,
Австралид 5%-ийн “илүүдэл хуримтлал” 2020 оны эхний 3 улиралд бий болжээ.
Америкийн хувьд Үндэсний онц байдал зарласнаас хойш орлогын хувьд ялгаатай бүх бүлгүүдийн харилцах дансны үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад өндөр хувиар өсчээ. Жишээ нь, хамгийн бага орлоготой 25 хувийн медиан дээрх өрхийн дансан дахь үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 90 гаруй хувь өссөн бол хамгийн баян 25 хувийн үлдэгдэл 30 гаруй хувиар өсчээ.

Яагаад Ковид-19 цар тахлын үед хуримтлал, дансны үлдэгдэл нэмэгдсэн бэ? гэдэг асуултад энгийн хэд хэдэн хариулт олдоно. Эхнийх нь, хөгжингүй орнуудад цар тахлын үед төрөөс иргэддээ мөнгөн тэтгэмж олгосон нь дансан дахь мөнгө, хуримтлалыг нэмэгдүүлсэн. Хоёрдахь нь, онцгой байдал зарлаж, хөл хорио, хязгаарлалтын дэглэмтэй үед өрхүүд зайлшгүй шаардлагатай зүйлсэд л зарцуулалт хийхээс бусдаар зардал, хэрэглээгээ бууруулсан (зарим дэлгүүр, үйлчилгээний газрууд нь угаасаа ажиллахгүй) тул хуримтлал нэмэгдэхэд нөлөөлсөн.

skip-share
Монгол Улсыг жишээ болгон авч үзвэл Ковид-19 цар тахалтай байсан сүүлийн 12 сарын хугацаанд эдийн засаг дахь нийт мөнгө буюу М2 мөнгө өмнөх оны мөн үеэс 19.6 хувиар өсч, түүний 18 нэгж хувийг нь харилцах, хадгаламжийн өсөлт бүрдүүлжээ.

Харин гурав дахь тайлбарыг Ж.М.Кейнс 1936 онд бичсэн “Ажил эрхлэлт, хүү болон мөнгөний ерөнхий онол” номондоо дурдсан. Тэрээр эдийн засгийн хямралын үед иргэдийн ирээдүйн талаарх тодорхой бус байдал нэмэгдэж, ирээдүйд тогтвортой орлоготой байх эсэх “айдас” бүрэлддэг тул одоогийн орлогоо хэрэглэх бус, хуримтлуулах үйл хөдлөл рүү шилждэг. Иймд хувийн секторын хэрэглээ, хөрөнгө оруулалт буурч, эдийн засгийн уналт улам хурцаддаг болохыг тэрээр тайлбарласан.

Харин тэрээр ийм үед төр тэр мөнгийг нь бонд гаргах болон бусад хэлбэрээр зээлдэн авч, эргэн эдийн засагт зарцуулалт хийснээр эдийн засгийг тогтворжуулах боломжтой гэсэн өөрийн онолоо дэвшүүлсэн. Хэрэв зээлдэх хүү нь харьцангуй өндөр үед төрийн нуруун дээр ирэх “ачаа” хүнд байх тул орчин үед төв банкууд 0 хүүний бодлого хэрэгжүүлж, уламжлалт бус мөнгөний бодлого хэрэгжүүлснээр төр 0 хувийн хүүтэйгээр хувийн сектороос зээлдэх боломжтой болсон.

Бүрдүүлсэн эх үүсвэрээр эдийн засгийг дэмжих багц хөтөлбөрүүд (economic stimulus package)-ийг хэрэгжүүлж, хямралын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж байгаа билээ.

Дээр дурдсан иргэдийн хуримтлал нэмэгдэх байдал зөвхөн хөгжингүй орнуудад ажиглагдсан уу? гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хариулт нь үгүй байна. Монгол Улсыг жишээ болгон авч үзвэл Ковид-19 цар тахалтай байсан сүүлийн 12 сарын хугацаанд эдийн засаг дахь нийт мөнгө буюу М2 мөнгө өмнөх оны мөн үеэс 19.6 хувиар өсч, түүний 18 нэгж хувийг нь харилцах, хадгаламжийн өсөлт бүрдүүлжээ.

Харин хадгаламжийг нь дангаар авч үзвэл энэ оны 2 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 25 хувиар өсчээ. Энэхүү өсөлтийг бараг бүхэлд нь иргэдийн хадгаламж бүрдүүлсэн байна. Тус хадгаламжийн өсөлт Ковид-19 цар тахал эхэлж байх үед буюу 2020 оны 3 дугаар сард 4 хувиас бага байв. Хадгаламж 2020 оны 6 дугаар сараас хурдацтай өсч эхэлсэн буюу төрөөс Хүүхдийн мөнгөний хэмжээг 100 мянга болгон нэмэгдүүлсэн, ХАОАТ болон бусад татвараас чөлөөлсөн, ипотекийн зээлийн төлбөрийг хүү хуримтлагдахгүйгээр хойшлуулсан зэрэг арга хэмжээг авснаас хойш өсч байна.

Түүнчлэн цахилгаан, усны төлбөрийг чөлөөлсөн нь ч мөн адил нөлөө үзүүлнэ. Энэ нь дээр дурдсан яагаад цар тахлын үед хөгжиж буй орнуудад хуримтлал нэмэгдсэн эхний тайлбартай адил юм. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сараас вирус дотоодод тархаж эхэлснээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг зарлаж, хөл хорио тогтоосон нь өрхийн хэрэглээг өнгөрсөн оны сүүлийн 2 сард бууруулж, зарим өрхүүдийн хуримтлал өсөх нөхцөл болсон нь дээр дурдсан 2 дахь тайлбартай мөн ижил юм.

Банкны салбарын нийт хадгаламж 25 хувиар, М2 мөнгө 20 орчим хувиар өссөн хэдий ч, 2020 онд банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 5 хувиар, иргэдийн зээл 7.9 хувиар, хувийн байгууллагын зээл 6.6 хувиар агшсан (Зураг 5). Энэ нь банкны салбараар дамжих санхүүгийн “гацаанд” орсныг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тодорхой бус байдал, зээлийн эрсдэл нэмэгдэх нь банкуудыг болгоомжлох үйл хөдлөл рүү шилжүүлсэн нь энэхүү ‘зээлийн тасалдал’ үүсэхэд хүргэсэн. Ийнхүү болгоомжлох, ирээдүйн талаар гутранги төсөөлөлтэй болох нь дан ганц банкны хувьд ч бус компаниуд, иргэдийн хувьд ч давхар бий болсон.

Энэ нь хямралын үед хэрэглээ буурч, хуримтлал нэмэгддэг Ж.М. Кейнсийн тайлбар манайд хүртэл хүчинтэйг гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, зээл агшихад банкны үйл хөдлөлтэй холбоотой зээлийн нийлүүлэлтийн хүчин зүйл, компани, иргэдийн үйл хөдлөлтэй холбоотой зээлийн хүчин зүйлийн аль аль нөлөөлсөн.

Кейнсийн тайлбар, онол ёсоор хувийн секторын энэхүү хуримтлалыг төр зээлдэж, эдийн засгийг дэмжих төсөл арга хэмжээндээ зарцуулах ёстой. Манай хувьд дээр дурдсан төсвийн арга хэмжээнүүдийг дотоодод бонд гаргаж бус, харин доноруудын гадаад зээлээр санхүүжүүлсэн. Иймд дотоодод хуримтлагдсан эх үүсвэр банкны салбар дээрээ, улмаар төв банкны үнэт цаасан дээр байршихад хүрсэн.

Дээрээс нь улсын өрийн хэмжээ өнгөрсөн жилүүдэд өссөөр орон зайг хязгаарласан буюу тааз утга болох ДНБ-ий 70 хувь руу дөхлөө гэдэг тайлбар ч засаг талдаа хэлнэ. Гэхдээ бусад орнууд төсвийн нуруун дээрээ ачаагаа авч, тайлбарыг Төсвийн арифметикт суурилан хийж байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд инфляц 6 хувь, бодит ДНБ 5 хувиар өснө гэвэл нэрлэсэн ДНБ нь жилд 11 хувиар өснө. 3 жил ингэж хадгалагдана гэвэл нэрлэсэн ДНБ хамгийн багадаа 35 хувиар өснө. Иймд хуваарь нь 35 хувиар өсөхөөр үед хүртвэр буюу өрийг 35 хувиас багаар өсгөвөл өр, ДНБ-ий харьцаа буурах юм. Иймд бусад орнууд энэ үндэслэлээр ЗГ-аас бонд гаргах хэлбэрээр эдийн засгийг дэмжих хэлбэрийн хөтөлбөрийг санхүүжүүлж байна. Төсвийн бодлого нь хууль болж батлагдах буюу шийдвэр гаргалтын хугацааны хоцролт нь мөнгөний бодлоготой харьцуулахад удаан хэдий ч, нэгэнт шийдвэр гарах үед эдийн засагт хурдан, хүчтэй нөлөөлдөг онцлогтойг давхар харгалздаг.

Ямартаа ч манай оронд Ковид-19 цар тахлын үед, тэр дундаа тухайн үед авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний нөлөөгөөр нийт иргэдийн хадгаламж өссөн нь тодорхой байна. Энэ нь нөгөө талдаа төсвийн дэмжлэгийн арга хэмжээ нь зорилтот бус, хавтгайруулсны ч үр дагавар мөн. Харин иргэдийн орлогын ялгаатай бүлгүүдэд хуримтлалт нь хэрхэн нэмэгдсэн, орлогын тэгш бус байдалд хэр өөрчлөлт оруулсан нь судалгааны нэг сонирхолтой сэдэв болж байна.

Монголбанкны ахлах эдийн засагч Д.Ган-Очир

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа