Боловсрол

“Энэ жил ЭЕШ-д царай таних технологийг нэвтрүүлнэ”

Нийтэлсэн

Элсэлийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ жилээс ЭЕШ-д царай таних технологи нэвтрүүлэх аж.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ хэлэхдээ “Бид энэ жилээс ЭЕШ-д царай таних технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Учир нь шалгуулагчид өөрийн бичиг баримт, материалыг мартаж ирэх тохиолдол байдгаас гадна өөрийнхөө өмнөөс өөр хүүхэд шалгалтад оруулах ч тохиолдол цөөнгүй гардаг.

Шалгалтын материалаа мартсанаас болж шалгалтаасаа хоцорч, орж чадахгүй байх эрсдэл үүсдэг.

Тийм учраас энэ жилээс царай таних технологийг нэвтрүүлнэ. Энэхүү технологийг ашигласнаар тухайн шалгуулагчийн зураг таарч байвал, заавал бичиг баримтыг нь шаардахгүйгээр оруулах боломжтой.

Тиймээс шалгуулагчид бүртгүүлэхдээ аль болох танигдахаар, тод зураг оруулах шаардлагатай” гэв.

Exit mobile version