Нийгэм
ЭМЯ: 689 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 14,183 боллоо
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 689 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт тохиолдол 14,183 боллоо.
Мөн хугацаанд 353 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан бол хүн уг өвчний улмаас нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 8,875 болсон бол нас барсан хүний тоо 20 болоод байна.