CRI Монгол радио

АНУ-ын түрэмгийллийн дайн нь хүмүүнлэгийн хүнд гамшиг учруулсан гэв

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: 9-ний өдөр Хятадын Хүний Эрхийн Нийгэмлэг “АНУ-ын түрэмгийллийн дайн нь хүмүүнлэгийн ноцтой гамшиг учруулсан” хэмээх нийтлэл нийтэлж, АНУ-ын “хүмүүнлэгийн оролцоо” гэсэн далбаан дор гадаадын орнуудад хүч хэрэглэснийг илчилж, энэхүү дайны хөлд цэргүүд болон иргэдийн амь нас эрстэж, эд хөрөнгийн хохирол учирч, хүмүүнлэгийн ноцтой гамшигт өртсөн гэж үзжээ.

Энэ нийтлэлд Дэлхийн 2-р дайны дараа АНУ-ын эхлүүлсэн түрэмгий дайнуудыг нэг нэгээр жагсаав. Бүрэн бус бүртгэлээс үзвэл, Дэлхийн 2-р дайны төгсгөл үеэс 2001 он хүртэл дэлхийн 153 бүс нутагт болсон 248 зэвсэгт мөргөлдөөний дунд АНУ 201 удаагийн мөргөлдөөнийг санаачилсан байдаг. Нэмж дурдахад АНУ нь бусад улс орнуудад дайныг дэмжиж, дотоодын бослого, нууц аллага, турхиралт, зэвсэг сумаар хангах, засгийн газрын эсрэг хүчнүүдийг сургах зэрэг хэлбэрээр бусад орны хэрэгт байнга оролцож байсан нь холбогдох улс орнуудын нийгмийн тогтвортой байдал, ард иргэдийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байсныг дурджээ.

Өгүүлэлд онцлохдоо, АНУ-аас эхлүүлсэн гадаадад явуулсан дайн нь ноцтой үр дагаварт хүргэж, олон тооны хүний ​​амь үрэгдэж, барилга байгууламж сүйрч, үйлдвэрлэл зогсонги байдалд орж, дүрвэгсэд, нийгмийн эмх замбараагүй байдал, экологийн хямрал, нийгмийн цуврал асуудлуудыг дагуулж байна гэжээ.

Exit mobile version