CRI Монгол радио
Путин, Жо Байден нар энэ зун уулзалт хийнэ
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Орос болон АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр энэ нь АНУ-ын засаг захиргааны хүслээс хамаарна гэж хэлээд “Бид өөрсдөөс шалтгаалах ажлаа болзолгүйгээр хийнэ” гэсэн байна.
Түүнчлэн Цагаан ордоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки Владимир Путин, Жо Байден нар энэ зун уулзалт хийж магадгүй гэж мэдээлжээ.
Путин, Байден нар энэ сарын 13-нд утсаар ярьж, Орос, Америкийн одоогийн харилцааны нөхцөл байдлын талаар хэлэлцсэн билээ. Тэд энэ үеэрээ ойрын саруудад биечлэн уулзах боломжийн талаар хэлэлцээд Жо Байден гуравдагч оронд биечлэн уулзахыг Путинд санал болгожээ.
АНУ, Оросын Ерөнхийлөгч нар олон улсын тогтвортой байдлыг хангах чиглэлээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ АНУ үндэсний ашиг сонирхлоо тууштай хамгаална гэдгийг Жо Байден хэлжээ.