Нийгэм
Халдвар авсан таван иргэн ГЭРТЭЭ НАС БАРЖЭ
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Халдвар авсан таван иргэн гэртээ нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Гэртээ нас барсан тохиолдол тус бүр дээр тодорхой дүгнэлт, үнэлгээг хийж байна” гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Сүүлийн үед нас баралтын тоо огцом нэмэгдэж байна. Гэртээ нас барсан тохиолдол тус бүр дээр тодорхой дүгнэлт, үнэлгээг хийж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдах зэрэг бусад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалж байна. Иргэд өөрийнхөө шинжилгээний хариунд итгэхгүй байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй байх зэрэг тохиолдол бий” хэмээн ярилаа.
Иргэд заавал PCR шинжилгээний хариу болон эмнэлгийн тандалтын баг ирэхийг хүлээхгүйгээр харьяа эмнэгтээ хандаж тусламж үйлчилгээ авч болно гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мөн “Вакцин нь халдвараас 100 хувь хамгаалахгүй. Вакцин хийлгэсэн гээд тайвширч болохгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй байна” гэв.
Ковидын халдвар авч байгаа иргэдийн голомт нь ихэвчлэн ажлын байр, найз нөхдийн хүрээнд байгаа аж.