Нийгэм
Шинжилгээний цэгүүд эрүүл мэндийн үйлчилгээ авах, орон нутагруу зорчих иргэдэд л үйлчилнэ.
Гамшгийн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор ПСР шинжилгээний цэгүүд бүх нийтэд үйлчлэхгүй. Зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ авах, мөн орон нутагт зайлшгүй шалтгаанаар зорчих иргэд шинжилгээнд хамрагдана. Тодруулбал эрүүл мэнд, буяны ажил болон хүнс, шатахуун, өвс тэжээлийн тээврээр орон нутаг руу зорчих иргэдэд үйлчлэх аж. Ингэхдээ зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн бичиг баримттай байхыг анхааруулж байна. Нийслэлд ПСР шинжилгээний байнгын гурав, явуулын гурван баг ажиллана.