CRI Монгол радио

Мод тарьж экологио хамгаална

Нийтэлсэн

2019 оны 2-р сард, НАСА-аас гаргасан хиймэл дагуулын ажиглалтын хоёр мэдээлэлд дэлхий 20 жилийн өмнөхөөсөө илүү ногоон болосныг тэмдэглэв. 2000-2017 онуудад дэлхийн ногоон байгууламж 5% -иар өссөн бол үүний дотор Хятад дахь ойн нөмрөг дэлхийн ойн нөмрөгийн нийт өсөлтийн 25 гаруй хувийг эзэлж, дэлхийд 1-р байранд оржээ. Хятадын оруулсан хувь нэмрийн 42 хувь нь ойжуулалтаас үүдэлтэй.

Дэлхийд хамгийн олон оролцогчтой, хамгийн удаан үргэлжилсэн, хамгийн чухал амжилтанд хүрсэн ногоон байгууламжийн арга хэмжээ бол Хятад улсын нийт иргэдийн сайн дураараа мод тарих арга хэмжээ юм.

1981 онд, 5 дахь сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 4-р чуулган “Мод тарих үндэсний сайн дурын аян зохион байгуулах тухай тогтоол” батлав. Ийнхүү мод тарьж ойжуулах, эх орноо ногооруулах нь БНХАУ-ын насанд хүрсэн иргэн нэгбүрийн хууль ёсны үүрэг болжээ.

40 жилийн турш, Хятадын нам, төрийн удирдагчид сайн дураараа мод тарих ажилд гар бие оролцож, намын нэгдсэн удирдлагатайгаар үндэстнүүпийн ард түмэн нүр их хөдөлмөр гаргаж, ойжуулалт хийжээ. Хамгаалах бүс байгуулах, байгалийн ойн нөөцийг баталгаажуулах, малжих тариалангийн талбайг багасгаж нутаг бэлчээрийг нөхөн сэргээх зэрэг экологийн цуврал төслүүдийг хэрэгжүүлснээр Хятад улсын ой, өвсний талбай хурдацтай сэргэж, экологийн орчин эрс сайжирчээ. 40 жилийн шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд Хятад улсын ойн нөмрөгийн хэмжээ 1980-аад оны эхээр 12% хувьтай байсан бол одоогийн 23.04% хувь хүртэл өсөж, ойн нөмрөг ба нөөцийн хэмжээ нь 30 гаруй жилийн турш тасралтгүй өссөөр байна.

Хятад улс ногоон хөгжлийг хамгаалах талаар гаргасан хүчин чармайлтыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газар өндрөөр үнэлжээ. Хятадын баруун хойд, хойд , зүүн хойд нутагт байгуулсан ” Гурван хойд ” хамгаалалтын ойн төслийг тус байгууллагаас дэлхийн элсэн цөлийн “Экологийн эдийн засгийн жишиг бүс” болгон нэрийдсэн юм. Хэбэй мужийн Сайхандаваа ойн аж ахуй, Жэжян муж дахь “Тосгонуудыг шинэчлэх” төсөл, Өвөр Монголын Хөвчийн элсийг засах төслүүд бүгд НҮБ-ын байгаль орчныг хамгаалах хамгийн дээд шагнал хүртжээ.

Хятад улсын экологийн орчныг сайжруулах, ногоон хөгжлийг бодитой хэрэгжүүлж байгаа талаар олсон ололт амжилт нь стратегийн тохируулалт, байгаль орчныг хамгаалах хяналт, засаглалыг тасралтгүй сайжруулсантай салшгүй холбоотой юм. Хятад улс хүрээлэн буй орчныг хамгаалахыг үндэсний үндсэн бодлого болгон тогтоож, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ахиулахыг “13-р таван жилийн төлөвлөгөө” -д бичиж оруулсан төдийгүй Хятадын Коммунист Намын дүрэм, Үндсэн хуульд бичсэн байдаг. Сүүлийн жилүүдэд Хятад улс экологи, байгаль орчны 9 хууль, захиргааны 20 гаруй дүрэм тогтоолыг дараалан боловсруулж, нэмэлт өөрчлөлт оруулан, агаар, ус, хөрс, байгалийн экологи, цөмийн аюулгүй байдал болон бусад хүрээлэн буй орчныг хамарсан хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлжээ.

Нийт иргэдээрээ сайн дураар мод тарих нь Хятадын ард түмний экологийн үзэл ойлголтыг нэмэгдүүлэх төдийгүй хот хөдөөгийн орчныг сайжруулж, хүмүүсийн амьжиргааны түвшнийг тасралтгүй сайжруулж байна. Хятад улсын газар нутгийг ойжуулах ажил тасралтгүй өргөжин, ногоон байгууламжийг ахиулж хамгаалах нь Хятадын нам, ард түмний сайн дурын үйл ажиллагаа болжээ. “Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө” -ний үеэр Хятадад сайн дураараа мод тарих ажилд оролцсон хүмүүсийн тоо давхардсан тоогоор 2.8 тэрбумд хүрч, 11.6 тэрбум ширхэг мод тарьсан юм.

Хятадын хотуудын ногоон байгууламж 1980-аад оны эхээр 10.1% хувьтай байсан бол өдгөө 41.11% хувьд хүрч, хотын оршин суугчдын хүн нэгбүрд ноогдох цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж 3.45 м2-аас 14.8 м2 болж нэмэгджээ. Агаарын чанарын хувьд, сүүлийн хэдэн жилийн турш Хятад улсын дундаж PM2.5 ба хүхрийн давхар ислийн агууламж жил бүр хоёр оронтой тоогоор буурсан байна. Хот хөдөөгийн хүн суурьшлын орчин улам бүр сайжирч, олон нийтийн экологийн байдалд сэтгэл ханамжтай, аз жаргалын мэдрэмж ихээхэн дээшилжээ.

Энэ жилээс Хятад улс “14-р таван жилийн төлөвлөгөө” -ний үедээ орж, хөгжлийн шинэ шатаа эхлүүллээ. “14-р таван жилийн төлөвлөгөө” -ний хугацаанд ойн нөмрөгийг 24.1% хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Нийт иргэдийн оролцоотойгоор Хятадын экологийн орчин улам бүр сайжирч, экологийн аюулгүй байдал баталгаажиж, хүмүүсийн амьдрах орчин илүү таатай болно гэдэгт итгэл төгөлдөр байна.

Exit mobile version