Эрүүл мэнд
Шинээр 742 халдварын тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагт 10666 хүнд шинжилгээ хийхэд 742 хүнд коронавирус илэрч, хоёр хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 18565, нас барсан хүний тоо 36 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 10638 боллоо.
Улаанбаатарт 654, орон нутагт 88 бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар 2978 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал хөнгөн 2071, хүндэвтэр 689, хүнд 175, маш хүнд 45 хүн байна.