Нийгэм

Буянт-Ухаа спортын ордонд 400 ор дэлгэж байна

Нийтэлсэн

2021 оны гуравдугаар сарын 24-нд хуралдсан Засгийн газрын шийдвэрээр;

  • Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300,
  • Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200,
  • Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэх талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ.

Тэгвэл Буянт-Ухаа спортын ордонд ор дэлгэж эхэлжээ. Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад “Хөнгөн өвчтэй хүмүүсээ гэрээр эмчлэх тактикаа өөрчлөх удирдлагын чиглэл гаргасан. Тиймээс амралтын газрууд, аж ахуй нэгж байгууллагуудад санал тавьж, хэрхэн эмнэлгийн зориулалттай болгох талаар судалж байна” гэлээ.

Exit mobile version