Энтертайнмент
Ирэх онд Бээжинд болох өвлийн олимпыг амжилттай зохион байгуулна
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ирэх 2022 онд болох Бээжингийн өвлийн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулах амлалт өглөө.
“Коронавирус”-ийн халдвар, мөн олон улсаас шүүмжлэл дагуулаад буй Шинжаан иргэдийн эрхийн асуудалтай холбоотойгоор энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Тэрбээр Бээжинд болсон Элчин сайд нарын уулзалтаар “Бүх талын дэмжлэг, оролцоотойгоор цар тахлын нөлөөг даван туулж, өвлийн Олимпын наадмыг даруу, аюулгүй, амжилттай зохион байгуулахдаа итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
Ж.Зоригт