Энтертайнмент

Азийн олимпын эрхийн тэмцээнд оролцсон хоёр тамирчнаас халдвар илэрлээ

Нийтэлсэн

Энэ сарын 9-11-нд Казахстаны хуучин нийслэл Алматы хотын Балаун Шолакийн нэрэмжит цогцолборт Ази тивийн сонгомол, чөлөөт бөхийн олимпын эрхийн тэмцээн явагдсан.

Тус тэмцээнд оролцоод эх орондоо ирсэн Японы шигшээ багийн хоёр гишүүнээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрчээ. Японы баг 14-ний өдрийн шөнө Ханэда нисэх буудалд буугаад PCR шинжилгээ өгсөн бөгөөд хоёр хүний хариу эерэг гарсан байна. Тэднийг тусгаарлаад байгаа. Тамирчид 12-нд Казахстанд өгсөн шинжилгээний хариу бүгд сөрөг гарч байжээ.

Олимпын эрхийн тэмцээнд Японоос сонгомол, эмэгтэй, эрэгтэй чөлөөт бөхийн 10 тамирчин оролцсон юм. Японы бөхийн холбооноос шинжилгээний хариу эерэг гарсан хоёр тамирчны нэрийг зарласангүй.

Exit mobile version