CRI Монгол радио
Австрали, Шинэ Зеландын иргэд хоёр улсын хооронд чөлөөтэй зорчдог боллоо
Австрали, Шинэ Зеланд улсын иргэд жил гаруйн хугацааны дараа өнөөдрөөс эхлэн хоорондоо чөлөөтэй зорчдог болжээ. Ингэснээр хоёр улсын иргэд тусгаарлагдахгүйгээр гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзах боломжтой болсон байна.
Удаан хугацаанд гэр бүлийн гишүүд, найз нөхөдтэйгөө уулзаагүй хүмүүс Австралийн нисэх буудлуудад баяр хөөртэй уулзацгааж байна. Qantas, Jetstar, Air New Zealand зэрэг агаарын тээврийн компаниуд хоёр улсын хооронд нислэг үйлдэх аж.
Австрали, Шинэ Зеланд улсууд өнгөрсөн оны гуравдугаар сард хилээ хаасан бөгөөд хил нэвтэрсэн иргэдийг тодорхой хугацаанд заавал тусгаарлах дэглэм тогтоожээ. Улмаар хоёр улс хатуу хөл хорио тогтоосноор Ковид-19-ийн халдварын тархалтыг хумьж чадсан байна.
Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Шинэ Зеландаас ирсэн иргэдийг Австралийн ихэнх мужуудад тусгаарлахгүйгээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: ВВС