CRI Монгол радио

Нэгэн жижиг тосгоны өөрчлөлт хөгжил

Нийтэлсэн

Бө-Ао, хорин жилийн өмнө нэгэн үл мэдэгдэх загас агнуурын тосгон байсан бол 20 жилийн дараа дэлхийн анхаарлыг татсан чуулга уулзалтын хот болон хувирчээ. Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жилийн чуулганы хийх болсноор өнөөдрийн Бө-Ао хотын дэд бүтэц болон нийтийн үйлчилгээний барилга байгууламж ихээхэн өөрчлөгдсөн юм.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын ач тусаар Бө-Аогийн эдийн засаг хурдацтай хөгжиж байгаагийн зэрэгцээ Цюн Хай хотын ард иргэдийн амьдралд ч ихээхэн өөрчлөлт гарсан бөгөөд энэ бүс нутагт хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжүүд ч үр өгөөжийг нь хүртэж байна.

Жил бүр зохион байгуулагддаг Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад зориулж өндөр чанарын тээврийн баталгааг хангах үүднээс Цюн Хай хот сүүлийн 20 жилийн хугацаанд авто замын сүлжээг барьж байгуулах ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд зөвхөн Бө-Аогийн орон нутаг төдийгүй авто зам нь хотын бүх суурин, хөдөө тосгоны хэмжээнд шинэчлэгдсэн юм. Өнөөгийн байдлаар, хотын авто замын сүлжээний нягтрал нь бүх Хайнань мужид тэргүүн байранд оржээ.

Сүүлийн 20 жилийн хугацаан дахь Цюн Хай хотын замын хөдөлгөөний асар их өөрчлөлтүүд нь Бө-Ао нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулсантай нягт холбоотой юм. Арав хүрэхгүй сар шаргуу хөдөлмөрлөсний эцэст 2016 оны 3-р сард Бө-Ао нисэх онгоцны буудлын барилгын ажлын эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлж, албан ёсоор ашиглалтад оруулсан юм.

Эх сурвалжаас үзвэл, Бө-Ао нисэх онгоцны буудал одоогоор 52 хотод 81 маршрутай. 2017 онд нислэг хийсэн эхний жилд Бө-Ао нисэх онгоцны буудлын зорчигчдын тоо 300,000-г давсан бол 2018, 2019 онд зорчигчдын тоо 550,000 давсан байна. Хөгжлийн хурд нь дотоодын жижиг, дунд нисэх буудлуудын тэргүүлэх түвшинд байна.

2020 онд Цюн Хай хотын ДНБ 29.21 тэрбум юань болж, 2015 оныхоос 28.5% -иар өсч, жилийн дундаж өсөлт 5.3% -тай, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 15.1% -иар өсөж, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 10.80 тэрбум юаньд хүрч, 2015 онтой харьцуулахад 37.0% -иар өсжээ, 13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд нийт 26.215.900 жуулчин хүлээн авсан бөгөөд аялал жуулчлалын нийт орлого нь 18.958 тэрбум юаньд хүрчээ … Эдийн засгийн энэ тайлан бол сүүлийн жилүүдэд дэх Цюн Хай хотын эдийн засгийн хурдацтай хөгжлийн үнэн зураглал болох юм.

\Сэтгүүлч: Сайн-Өлзий\

Exit mobile version