Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Блокчэйн зах зээл 82 хувиар өсөж, азиуд хүчтэй тоглогч болно

Нийтэлсэн

Дэлхийн блокчэйн технологийн зах зээлийн хэмжээ 2020 онд 3.67 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд ирэх долоон жилийн хугацаанд даруй 82.4 хувиар тэлэх төлөвтэй байна гэж олон улсын “Grand view research” судалгааны байгууллагаас мэдээлжээ.  Блокчэйн технологи бол цөөн үгээр илэрхийлэхэд гүйлгээ бүртгэдэг цахим систем. Бүгдийг багтаасан нэг том систем биш дэлхийн улс орнуудад тараан байршуулсан төхөөрөмжинд хадгалагддаг гэдгээрээ мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлын баталгаа нь маш сайн гэж онцолдог.  Монголчуудын хувьд биткойн гэх ойлголттой зэрэгцэн блокчэйн технологийг харьцангуй сайн мэддэг болсон . Хэдийгээр манай Засгийн газрын зүгээс криптовалют, биткойн зэрэг дижитал хөрөнгийн гүйлгээг дэлхийн зарим оронтой адил дэмжихгүй гэсэн байр суурьтай хэвээр байгаа ч криптовалютын гүйлгээ бол блокчэйн технологийг ашиглаж байгаа нэг л хэлбэр нь юм. Хамгийн анхны хэрэглэгч нь бидний мэдэхээр ардкойн.  Харин манайд блокчэйнийг өргөн ашиглаж байгаа салбар бол эрүүл мэнд. Одоогоор 300 гаруй эмнэлэг энэ технологиор бүртгэлээ хөтөлж, эрүүл мэндийн цаасан дэвтэрнээс салаад байна. Мөн Хөдөө аж ахуйн бирж блокчэйн системд суурилж байгаа. Араас нь энэ технологид суурилсан аппликейшнүүд хүч түрэн гарч ирж байна. Цаашид банкууд системээ блокчэйнд шилжүүлэх нь хамгийн эрсдэлгүй арга гэж зарим эдийн засагч зөвлөсөөр байгаа юм.

Дэлхий даяар криптовалютын хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа нь зах зээлийн өсөлтийг өдөөж буй гол хүчин зүйлүүдийн нэг гэж дээр хэлсэн.  Дэлхийн арилжааны болон төв банкууд төлбөр тооцоо хийх, дижитал валютаа гаргахад блокчэйн технологийг ашиглаж байна. Энэ технологи нь хил дамнасан төлбөр тооцоог уламжлалт системтэй харьцуулахад хямд, хурдан явуулдгаараа моданд орж байгаа аж. Түүнчлэн дэлхийн улс орнууд уламжлалт хөрөнгийн биржийн хүнд суртал, олон үе шатыг халахын тулд блокчэйн системд шилжиж байна. Жишээлбэл, энэ оны нэгдүгээр сард Японы “SBI Холдингс” нь “Сумитомо Мицуи” групптэй хамтран 2022 он гэхэд тус улсад дижитал хөрөнгийн бирж байгуулахаар болжээ.

Хамгийн сүүлд гэхэд Хятадын Ардын банк блокчэйн дээр өөрийн цахим мөнгийг гаргахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн. Олон улсын мөнгөн гуйвуулгад монополь байсаар ирсэн ам.долларыг цахим юань нь шахна гэдэгт итгэлтэй байгаа. Блокчэйнийг улам моданд оруулж, зах зээлийг нь огцом өсгөж байгаа хүчин зүйл бол COVID-19 цар тахал. Халдварын хяналт, хавьтал, вакцинжуулалт гэсэн олон асуудлыг үүний тусламжтайгаар хялбар бүртгэж байгаа олон улс байна.

2020 онд 3.6 тэрбум ам.долларын томоохон зах зээлийг эзэлсэн энэ  технологийн хэрэглээнд 60 гаруй хувийг томоохон аж ахуйн нэгжүүд эзэлж давамгай оролцсон байдаг. Харин хэрэглээний хувьд санхүүгийн үйлчилгээ нь дангаараа 38-аас дээш хувийг бүрдүүлсэн байгаа юм. Араас нь төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, мэдээллийн технологи, ложистик, аялал жуулчлал, даатгал гэсэн салбар жагсаж байна. Тэгвэл ашиглаж байгаа бүс нутгийн хувьд өнгөрсөн онд Хойд Америк зах зээлд дангаараа шахуу ноёрхож байсан бол хүрээгээ улам тэлж олон тооны тоглогчтой болсоор байна. Тухайлбал, Хойд Америкт АНУ, Канад, Мексик улс, Европод Их Британи, Герман, Франц, Ази, Номхон далайн орноос Хятад, Япон, Австрали, Энэтхэг, Өмнөд Америкт Бразил, Ойрхи Дорнод ба Африк, Саудын Араб гэсэн улс орон томоохон тоглогчоор оролцож байгаа юм. Үүнээс шинжээчдийн онцолсноор Ази Номхон далайн бүс нутагт мэдэгдэхүйц өсөлттэй байх төлөвтэй байгаа гэжээ. Учир нь Хятад, Япон, Энэтхэгийн Засгийн газар блокчэйн технологийг эрчимтэй сурталчлах болсон. Аль болох хамгийн ил тод, үр ашгтайгаар ашиглана гэдгээ албан ёсоор зарлаад байгаа юм. Гэсэн хэдий ч дэлхийн ихэнх улс оронд блокчэйнийг ашиглах албан ёсны зохицуулалт байхгүй хэвээр байгаа нь  энэ зах зээлийн өсөлтийг хязгаарласаар байх болно гэж судалгаанд дурджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.20 МЯГМАР № 79 (6556)

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн