Дэлхий
Австралийн Сидней хотод сүүлийн 30 жил тохиогоогүй үер болжээ
Австралийн Сидней хотод сүүлийн 30 жилийн хугацаанд тохиогоогүй хүчтэй үер болсон байна.
Тус улсын Цаг уурын газрын мэдээлснээр өнгөрсөн 4 хоногийн турш Сидней хот орчимд тасралтгүй бороо орсон бөгөөд газрын гадаргаас 391.6мм-ын өндөрт борооны ус тогтжээ.
Үерийн улмаас болж 100.000 гаруй айл өрх тог цахилгаангүй болсон байна. Мөн хэдийгээр одоогийн байдлаар хүний амь эрстсэн гэх дуудлага бүртгэгдээгүй байгаач осол гарсан байж болзошгүйг албаныхан анхааруулаад байна. Харин олон хоног үргэлжилэн орсон борооны ачаар тус улсын Шинэ Өмнөд Уэльс мужид асаад байсан хэд хэдэн зэрлэг түймрүүд унтарчээ.