CRI Монгол радио

Яагаад дэлхий дахины төлөө “нарны их зам”-ыг засаж байгаа вэ?

Нийтэлсэн

“‘Бүс ба зам’ бол олноороо хамтдаа урагшлах нарны их зам болох юм, харин хэн нэгний хувийн жижиг зам биш юм.” 20-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бө Аогийн Азийн чуулга уулзалтын 2021 оны ээлжит хурлын нээлтийн ёслол дээр видео хэлбэрээр чухал үг хэлэх үе, нүдэнд харагдам энэхүү зүйрлэлээр “бүс ба зам”-ын мөн чанарыг тодорхойлсон байна.

Хятад улс яагаад дэлхий дахины төлөө “нарны их зам”-ыг засах болов ? Учир нь энэ зам дэлхийн олон оронд туслан өнөөгийн өрсөлдөөн сорилтыг даван туулж, сайн сайхан ирээдүйг бүтээхэд хүчин чадлаа өргөхөд байгаа юм. Хятад улс “эрин үеийн хүндрэлтэй асуудал”-ыг тайлж чадсан оюун ухааныг энэхүү “нарны их зам”-аар дамжин дэлхий дахин олж харсан юм.

7 жил гаруйн бүтээн байгуулалтаар дамжин “бүс ба зам” хүн төрөлхтөнд туслан сайн сайхан ирээдүй рүү тасралтгүй ойртуулсаар байна. Өнөөгийн байдлаас үзэхэд, хүн төрөлхтөн хийгээд шинэ коронавирусын энэ удаагийн тэмцэлдээний явцад, “бүс ба зам” нь “халдвартай тэмцэх зам шугам”-ыг барьж өгсөн юм. Түүнчлэн “бүс ба зам” нь зам дагуух орнууд эдийн засгаа сэргээх авралын одон болсон юм.

Энэ удаад Хятадын тал дурдахдаа: харилцан саадгүй холбогдож чадах нэн нягт түншийн харилцаа байгуулж, торгоны замын цахим худалдааг идэвхтэй хөгжүүлснээр, зам дагуух орнуудын худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны зам сувгийг улам шулуутгаж, уялдаатай хөгжлийг ахиулах болно гэжээ.

Нэн чухал нь гэвэл, анх хүн төрөлхтөний ирээдүйн үүднээс “бүс ба зам”-ын санаачилгыг дурдаж байсан юм. Ногоон дэд бүтцийн байгуулалт, ногоон эрчим хүч, ногоон банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, “бүс ба зам”-ын ногоон хөгжлийн олон улсын нэгдсэн холбоог төгөлдөржүүлнэ …… ногоон өнгө нь “бүс ба зам”-ыг хамтдаа байгуулахын суурь өнгө болсноор, энэхүү санаачилга нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах барагдашгүй хүчин болсон байна.

Хүн төрөлхтөн үүнээс зөвхөн иймэрхүү ашиг тус хүртэх биш. Дэлхийн Банкны холбогдох тайланд үзэхдээ: 2030 он гэхэд, “бүс ба зам”-ыг хамтдаа байгуулснаар, бүх дэлхийн туйлын ядуу амьдралтай 7 сая 600 мянган хүнийг ядуугаас ангижруулж, дунд зэргийн ядуу байдалтай 32 сая хүн ядуугаас ангижрах эрмэлзэлтэй байна гэжээ. “Бүс ба зам” нь “ядууг бууруулах зам” “өсөлтийн зам” болсноор, дэлхий дахин нэн нээлттэй нэн багтаамжтай болж өөрчлөгдөх болно.

7 жил гаруйн турш, энэхүү санаачилга нь бүх дэлхийд хамгийн ихээр хүрээлэгдсэн олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн болсон байна, эрх тэгшээр харилцаж, хамтран ажиллахаар дамжин хамтдаа амжилтад хүрэх бол хүний орчлонгийн зөв зам гэдгийг бүрэн нотолсон байна. Яг л Ши Жиньпин даргын хэлсэнчлэн “Бид өрсөлдөөн сорилтоор дүүрэн цаг эринд амьдарч байна, бас ч хүсэл мөрөөдлөөр дүүрэн цаг эрин мөн ажээ.”

Exit mobile version