Зөвлөгөө
Коронавирус батлагдсан (хөнгөн хэлбэр) чихрийн шижинтэй өвчтөнд өгөх зөвлөмж
Коронавируст халдвар батлагдсан (хөнгөн хэлбэр) чихрийн шижинтэй өвчтөнд өгөх зөвлөмжийг хүргэж байна.
– Цаг алдалгүй эмнэлэгт хандаж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авч эмчилгээ эхлэх;
-Халдвараас сэргийлэх, хяналтын дэглэм барих
-Өөрийгөө аль болох тусгаарлах;
– Эрүүл зөв хооллох;
-Сайн унтаж амрах;
-Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух;
-Гэрийн салхивч, цонхыг нээж, агааржуулалтыг тогтмол хийх;
-Цусанд сахар ихсэх, багасах үед гардаг аюултай шинж тэмдгүүдийг мэддэг байх, илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмчид мэдээлэх;
-Биеийн байдлын талаар эрүүл мэндийн ажилтанд тогтмол мэдээлэх;
– Цусны сахар, артерийн даралт, биеийн халууныг тогтмол өөрөө хянаж тэмдэглэл хөтлөн мэдээлэх;
-Эмийн нөөцтэй байх;
Дараах шинж тэмдэг нэмэгдэн илэрвэл шинж тэмдгийг ажиглан тэмдэглэнэ:
• Амьсгалаа тогтмол тоолж, амьсгал дутагдлын эхний үед илрэх дараах шинж тэмдгүүдийг мэддэг байх. Үүнд:
– амьсгалын тоо ≥22 удаа/мин
– ердийн ачааллын үед амьсгаадах
– цээж давчдах
– бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй болох
• Цусны сахар бууруулах эмээ эмчийн зааврын дагуу таслахгүй уух;
• Бусад шинж тэмдгийн эмийг эмчийн зааврын дагуу хавсруулан уух;
• Цусанд сахар хэт ихсэх үед илрэх шинж тэмдэг:
– Ам цангах, их шээлгэх, ядарч сульдах зовиурууд хүчтэй илэрнэ.
Авах арга хэмжээ:
– Цусан дах сахарыг ойр ойрхон үзэж эмчээс зөвлөгөө авна.
– Цусан дах сахарын хэмжээ өндөр байгаа үед комоос сэргийлж их хэмжээний чихэргүй шингэн ууна.
• Цусанд сахар хэт багасах үед илрэх шинж тэмдэг:
– Хөлрөх, өлсөх мэдрэмж төрөх, зүрх дэлсэх, бие сулрах, толгой эргэх, гар хөл салганах, царай цонхийх, толгой өвдөх, уруул ам бадайрч чимчигнэх
• Авах арга хэмжээ:
– Жүрж, алим, усан үзэм зэрэг жимсний шүүс уух буюу 3-4 ширхэг ёотон иднэ.
– Хийж буй аливаа биеийн хүчний ачааллыг зогсооно.
– Шинж тэмдэг арилсны дараа хоол иднэ.
– Цусан дах сахарын хэмжээг дахин шалгана.
– Шалтгааныг олж тогтооно.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам