Нийгэм
Хөл хориог хэд хоногоор сунгах шийдвэр гараагүй байна
Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хориог сунгах асуудал олны анхааралд байна. ЭМЯ хөл хориог 14 хоног сунгах саналаа УОК-т хүргүүлсэн тухай өчигдөр мэдээлсэн. Харин энэ саналыг хэлэлцсэн үгүй нь тодорхой бус байгаа юм.
Энэ талаар Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Мэргэжлийн байгуулагуудаас хөл хориог 7-14 хоног сунгах хүсэлт гаргасан. УОК өчигдрийн байдлаар хуралдаагүй. ЭМЯ болон холбогдох байгуулагуудын саналыг УОК, Засгийн газар хэлэлцэж, хөл хориог хэд хоногоор сунгахыг шийднэ. Эцсийн шийдвэр гараагүй байна” гэв.
Улаанбаатарт тогтоосон бэлэн байдлын зэрэг дөрөвдүгээр сарын 25-нд дуусах юм.