Орон нутаг

Ковид-19: Орон нутагт 80 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.04.21)


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 1328 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 26.692 боллоо.

Өнгөрсөн хоногт шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:

  • Улаанбаатарт-1245, (Нийт-23141)
  • Зөөвөрлөгдсөн-3, (Нийт-445)
  • Орон нутагт-80, (Нийт-2973)

Мөн хугацаанд 426 эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13.772 боллоо.

Сүүлийн 24 цагт ковидын улмаас таван хүн нас барж, нас барсан хүний тоо 61 болсон харамсалтай мэдээ байна. Үүнээс гадна ковидын бус шалтгаанаар нэг иргэн нас барсан. Энэ иргэн нь дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдан, ГСССЗҮТ-д тархины гэмтэлтэйгээр эмчлүүлж байгаад нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдийн байдлаар хяналтад байгаа хүн 8929 тохиолдол байна. Үүнээс эмнэлэгт 3789 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 5140 иргэн байна. Харин тандалт судалгаа буюу гэрийн хяналтад үлдээх үү? эмнэлэг рүү зөөвөрлөх үү гэсэн хяналтад байгаа 3914 иргэн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 3789 хүнээс:

  • Хөнгөн-2124 (56.1%)
  • Хүндэвтэр-1293 (34.1%)
  • Хүнд-309 (8.2%)
  • Маш хүнд-63 (1.7.1%)

НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)

  • Улаанбаатар+1245, (Нийт-23141)
  • Дархан-Уул+22, (Нийт-407)
  • Эрдэнэт+ 6, (Нийт-321)
  • Баян-Өлгийн +0, (Нийт-5)
  • Увс+0, (Нийт-26)
  • Ховд+2, (Нийт-193)
  • Хөвсгөл+0, (Нийт-61)
  • Завхан+2, (Нийт-80)
  • Булган+0, (Нийт-73)
  • Архангай+0, (Нийт-255)
  • Баянхонгор+5, (Нийт-81)
  • Өвөрхангай+1, (Нийт-195)
  • Сэлэнгэ+2, (Нийт-358)
  • Төв+10, (Нийт-570)
  • Хэнтий+0, (Нийт-52)
  • Чойр+2, (Нийт-37)
  • Дундговь+0, (Нийт-35)
  • Дорнод+2, (Нийт-22)
  • Сүхбаатар+6, (Нийт-143)
  • Дорноговь+0, (Нийт-59)
Exit mobile version