Улс төр
А.Адъяасүрэн: Бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр саатуулагдаж, торгууль төлөөд ирсэн хүн ҮХЦ-д байгаа нь ёс зүйн хувьд байж болох асуудал уу?
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:
Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой гэж ярьдаг ч үнэндээ шударга ёс энэ танхимд устаж үгүй болдог жишгийг та бүхэн тогтоох гэж байна.
Хуулийг завхруулж, өөрийн намын, хэсэг бүлгийн, хэн нэгний эрх ашигт нийцүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэцийг хүртэл татан оруулж байгаа нь энд хэлэлцэгдэж байгаа асуудлаар илэрч байна.
Энэ мэт хууль бус үйлдэлдээ Монгол төрийн нэрийг олон улсад шившиглэсэн Д.Одбаяр гэгчээр дамжуулж гүйцэтгэж байгааг ард түмэн харж байгаа. 2019 онд БНСУ-д зорчиж байхдаа эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр саатуулагдаж, гэм буруугаа хүлээж, торгууль төлөөд ирсэн хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд байгаа нь ёс зүйн хувьд байж болох асуудал уу гэж асуумаар байна.
АН-ын бүлгээс Д.Одбаярыг эгүүлэн татах шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Гэвч хариу өгөөгүй.