Энтертайнмент

Залуу ширэн бээлийтнүүд Дэлхийн аваргад багаараа VI байрт шалгарлаа

Нийтэлсэн

Польш улсын Кельце хотноо 04 дүгээр сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас Дасгалжуулагч Т.Чулуунтөмөр, Ж.Еркин, Т.Ганзориг нарын удирдлага дор эрэгтэй 4, эмэгтэй 4 нийт 8 боксер рингэнд гарсанаас:
Эмэгтэйчүүдийн 51 кг жинд Алтанбекийн Хулан эхний даваандаа гоц мөргөж, Украйн, Казахстаны боксчдыг дараалан ялж хүрэл медалийн болзол ханган мөнгөн медалийн төлөөх тулаандаа ОХУ-ын Валерия Линьковадт оноогоор ялагдалаа.
Эрэгтэйчүүдийн 52 кг жинд Энхзоригтын Сүхбат Герман, Энэтхэг, Испани боксчдыг дараалан ялж хүрэл медалийн болзол ханган мөнгөн медалийн төлөөх тулаандаа ОХУ-ын тамирчин Евгений Жоровт оноогоор (харамсалтайгаар) ялагдалаа.
Ийнхүү Монголын ширэн бээлэйтнүүд Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль хүртэн Дэлхийн 52 орноос багаараа VI байрт шалгарсан амжилтыг гаргалаа.
Дэлхий нийтийг хамраад буй “COVID-19” цар тахлын нөхцөлд баг тамирчдаа дэмжин олон улсын тэмцээн уралдаанууд, гадаад дотоодын хамтарсан бэлтгэлд хамрагдах талд дээр цаг үргэлж дэмжиж байдаг Монголын Боксын Холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбаяр болон МУГТ Ц.Шаравжамц даргатай Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны хамт олондоо баярлалаа.
Монголын боксын ирээдүй гэрэлтэй байна. Энэ л боксеруудаас ирээдүйн тив, дэлхий, олимпийн аваргууд төрөн гарах нь гарцаагүй гэж Монголын Боксын холбооноос мэдээллээ.
Exit mobile version