Бидэнтэй нэгд

Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Монгол Улсын Дээд шүүхэд очиж, нийт шүүгчидтэй уулзана

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж, өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үүнийхээ дагуу маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр боллоо.

2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан тул Монгол ардын намыг тараах асуудлыг тус шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ард түмэндээ хандан гаргасан илгээлтдээ “Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож, нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, шийдвэрлэнэ” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, Монгол ардын намыг тараах шийдвэрийг гаргах нь Улсын Дээд шүүхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг тул Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг онцолсон юм.

Засгийн газар16 цаг өмнө

Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно

Дэлхий17 цаг өмнө

Билл Гэйтс $200 тэрбумын хөрөнгийнхөө ихэнхийг Африкт хандивлана

Улс төр17 цаг өмнө

Ерөнхий сайдаас огцорсон ч УИХ-ын гишүүн хэвээр байгаа Л.Оюун-Эрдэнийг шалгах асуудлын тухай

Улс төр17 цаг өмнө

Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэнэ

Улс төр17 цаг өмнө

М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль санаачилна

Улаанбаатар17 цаг өмнө

Х.Нямбаатар хотын дарга хэвээр үлдэх үү?

Нийгэм17 цаг өмнө

Нийтийн албанд томилогдох 669 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Улс төр17 цаг өмнө

Агаарын тээврийг хялбаршуулах Ази-Номхон далайн бүсийн форум Улаанбаатарт болно

Нийгэм17 цаг өмнө

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

Энтертайнмент17 цаг өмнө

Хакими: Их мөнгөтэй болчихоор итгэх хүн олдохгүй юм

Эдийн засаг17 цаг өмнө

Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг сэргээхээр ажиллаж байна

Дэлхий17 цаг өмнө

Өмнөд Солонгост ээлжит бус ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгууль эхэллээ

Нийгэм17 цаг өмнө

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ХЭВИЙН ажиллаж байна

Энтертайнмент17 цаг өмнө

Хакүхогийн талаар Кисэносато, Ооносато, Исэгахама ояката нар бодлоо дэлгэжээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Энхийн найдвар: Орос-Украины ээлжит яриа хэлэлцээ