CRI Монгол радио

Олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны тухай Бө-Ао ямар үзэл баримтлалтай байгаа вэ?

Нийтэлсэн

4-р сарын 18-21-ний хооронд Хайнаний Бө-Ао дэлхийн анхаарлыг татлаа. Бө-Аогийн Азийн форум-2021 оны жилийн уулзалтын үеэр олон салбарын хүмүүс RCEP, “Бүс ба зам” санаачилга зэрэг халуун сэдвийн талаар хэлэлцсэн байна.

2020 оны 11-р сарын 15-нд Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр буюу RCEP-т албан ёсоор гарын үсэг зурж, дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн олон гишүүнтэй, хөгжлийн нөөц хүчтэй чөлөөт худалдааны бүс байгуулагджээ.

RCEP-т гарын үсэг зурсантай холбогдуулан Бө-Аогийн Азийн форумын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Хятадын Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны дэд сайд асан Лүн Юнту RCEP-д гарын үсэг зурсан нь Ази, дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой гэж үзэж байна гэжээ.

Даяаршлын эсрэг чиг хандлага нь өнгөрсөн онд дэлхий дахиныг хамарсан байв. Олон улсын худалдааны ивээх үзэл ба ганц талт үзлийн тархалт, дэлхий даяар тархаж буй КОВИД-19 цар тахал зэрэг нь дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, хангамжийн сүлжээнд ихээхэн нөлөөлж, маш их хохирол учруулсан юм. Лүн Юнтугийн үзэж байгаагаар, ийм хүнд үед Ази, Номхон далайн бүс нутгийн 15 орон RCEP-т гарын үсэг зурсан нь Ази болон дэлхий дахинд даяаршил ирээдүйтэй хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн даяаршлыг зогсоох боломжгүй гэсэн мэдээлэл өгсөн гэжээ.

RCEP хэзээ хүчин төгөлдөр болох вэ? БНХАУ-ын Сангийн яамны тарифын газрын дарга Цай Цян Бө-Аогийн Азийн форумын 2021 оны жилийн чуулга уулзалт дээр хэлэхдээ, RCEP албан ёсоор хүчин төгөлдөр болоход Хятад улс бэлтгэл ажлаа дуусгаад байгаа бөгөөд RCEP “Хятад улсын хувьд бүх зүйл бэлэн болсон, хүчин төгөлдөр болох л үлдэж байна” гэжээ.

RCEP хүчин төгөлдөр болж хэрэгжүүлэхээс гадна “Бүс ба зам” хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь мөн ч оролцогчдын анхаарлыг татаж буй.

КОВИД-19 цар тахлын энэ үед олон улс орнуудын эдийн засгийн хөгжилд бэрхшээлд тулгарч байгаа бөгөөд өсөлтийн эрчийг яаралтай авах шаардлагатай байна. Пакистаны Ерөнхий сайд асан Шаукат Азизын хэлснээр “Бүс ба зам” санаачилга нь эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр болсон юм. Статистикийн мэдээгээр, өнгөрсөн онд Хятад улс “Бүс ба зам” дагуух орнуудтай хийсэн бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 1.35 их наяд ам.долларт хүрч, 2019 онтой харьцуулахад 0.7% -иар өсч, Хятад улс уг маршрутын дагуух орнуудад оруулсан хөрөнгө оруулалт 17.8 тэрбум ам.долларт хүрч, 2019 оныхоос 18% өсжээ. Цар тахлын нөхцөл байдлын дор “Бүс ба зам”ын санаачилгын хүрээнд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа ерөнхийдөө тогтвортой, хүлээгдэж байснаас илүү сайн байна. Худалдааны дэд сайд Чянь Кэмин тахлын нөлөөнөөс болж дэлхийн хил дамнасан хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр буурсан гэж үзэж байгаа боловч “Бүс ба зам” дагуух хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тогтвортой ахицтай байгаа нь үнэ цэнэтэй зүйл гэж үзэж байна.

“Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт тасралтгүй гүнзгийрэхийн хэрээр Евразийн эх газар эдийн засгийн нээлттэй байдлын эрин руу орох болж байна. Цар тахлын үеэр Хятад-Европын галт тэрэгний бараа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдсэн байна. Маерск (Хятад) ХХК-ийн Ерөнхийлөгч, Хятад дахь Европын Холбооны Худалдааны Танхимын дэд дарга Яньчи: “Цар тахлын үед зарим барааны тээврийн хэмжээ буурсан боловч ариун цэврийн болон цар тахлын эсрэг хангамж, хувийн хамгаалалт, маск болон бусад хангамж зэргийн тээвэрлэлт өссөн” гэжээ.

Дэлхийн банкны холбогдох тайланд дурдсанаар 2030 он гэхэд “Бүс ба зам” -ын бүтээн байгуулалт нь дэлхийн 7.6 сая хүнийг туйлын ядуурлаас, 32 сая хүнийг дунд зэргийн ядуурлаас гаргахад туслах болно. “Бүс ба зам” -ын хамтарсан бүтээн байгуулалт нь хөгжлийг эрэлхийлж, харилцан ашигтай үр дүнг дэмжиж, итгэл найдварыг илэрхийлж байгаа юм.

Сэтгүүлч: Сайн-Өлзий

Exit mobile version