Бидэнтэй нэгд

Нийгэм

CORONAVIRUS: Буузаа хийх нь таны эрх ч, бусдыгаа ХАМГААЛАХ бас таны үүрэг тул “Цагаан сар” тэмдэглэхээс татгалзъя

Нийтэлсэн

Таныг унтаад сэрэхэд шинэ коронавирусээр өвчилсөн хүмүүсийн тоо 40 мянга болон нэмэгдэж, 98 хүн нас барж хэдэн зуун айлд гунигийн сүүдэр тусжээ. Аюулт өвчний эхлэл болон өрнөлийн талаар энд өгүүлэхэд илүүц. Гагцхүү яг одоо хамгийн эрсдэлтэй цаг үе гэдэг нь үнэн. Ахмад настнууд, хүүхдүүд тэргүүтэй хэдэн зуун хүнийг энэ өвчин “үгүй” хийж байна. Цаашдаа ч хэдэн хүн өвчилж, хэдэн арван мянганаараа хүмүүс нас барах магадлалтай гэдэг тооцоо хүртэл харагдана лээ. Хэн дархлаа муу байна, тэр хүн өвчлөх өндөр. Манайд ч гэсэн хэд хэдэн сэжигтэй тохиолдлууд илэрч  хэсэгтээ түгшээгээд амжив. Азаар аюулт өвчин биш байв.

Үнэндээ энэ удаагийн Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шаардлага бидэнд тулгараад байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалд уг асуудал томоор хөндөгдөв. Ойрд иймэрхүү “амттай” сэдэв гарч ирээгүй тул “сошиалчид” маань яг хоёр хуваагдаж байгаад бахаа ханатал мэтгэлцэв. Золтой л хэрүүл болчихсонгүй.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр өөрийн хэд хэдэн санаагаа товчхон байдлаар энд өгүүлье.

Хүн амынх нь тэн хагас нь нэг дороо бөөгнөрч амьдардаг УЛААНБААТАР маш эрсдэлтэй

3 сая гаруйхан хүнийх нь тал нь буюу 1.5 сая нь нийслэлдээ түгжирсээр, амьдарсаар байна. Нийт газар нутагтай нь харьцуулбал манайхаас өөр хаана ч ийм “зэрлэг” тоо гарахгүй биз. Энэ хэрээр манай улс буюу Улаанбаатарчуудын дунд өвчний дэгдэлт нэг эхэлбэл хамгийн эрсдэлтэйд тооцогдож болох юм. Нийслэлчүүд нийгмийн харилцаанд орохдоо хурдан бөгөөд маш олуулаа байж чадна. Тиймээс эрсдэл орж ирэхээс байж болох бүхий л аргаар сэргийлэх нь зүйтэй. Хэн нь ч хэндээ халдааж мэдэх омголон цөстэй сая гаруй монголчууд нэг дороо амьдарч байна шүү дээ. Ядаж байхад хойд хөршид маань коронавирусийн халдвар бүртгэгдэв. Товчоор хэлбэл бид “Корона”-д бүслэгдээд байна.

Хятадууд цагаан сараа тэмдэглэж байгаад коронавирусийн халдвараа ХЯНАЛТААСАА АЛДСАН 

Өнгөрсөн сарын сүүлээр болсон Хятадын уламжлалт Цагаан сарын баяр уг өвчнийг Хятадад төдийгүй дэлхий даяар тараахад хамгийн том хувь “нэмэр” оруулсан юм.

Бүх нийтээрээ амарч байгаад өргөн дэлгэр тэмдэглэсэн уг баярын дараагаар коронавирусийн өвчлөлийн болон нас баралтын тоо огцом нэмэгдээд байна. 

Хятадын Цагаан сарын баярыг үзэж, сонирхонгоо үйл явцыг нь биеэр мэдрэхийг хүссэн давтагдсан тоогоор маш олон тооны жуулчид эх газрын Хятадыг зорьсон гэх мэдээлэл байна. Манайхан ч энэ үеэр өмнөд хөршийг олноороо зорьдог билээ.

Биднийг ганцхан хүний шинжилгээг авч, оношийн тодруулах гэж мунгинах зуур 89 хүн нас барьж байна. Одоо Хятадын өнцөг булан бүрт нэгдүгээр зэргийн онцгой дэглэм тогтоосон. Магадгүй Хятадын Засгийн газар бодит үнэн, бодит тоо баримтыг хэрхэн нууцалж байгаа ч бид мэдэхгүй. Сошиалаар явж буй бичлэгүүдийг худлаа гэж хэлэх үндэслэлгүй.

Биднийг ганцхан иргэнээ “Коронадсан” эсэхийг оношлох гэж мунгинах зуур 89 хүн нас барж, өвчлөлийн тоо мянга мянгаараа нэмэгдэж байна

Өвөрмонголын Шилийн гол суманд ажиллаж байгаад 1 дүгээр сарын 30-ны өдөр нутагтаа ирсэн нэгэн залуу сэжигтэй тохиолдол хэмээгдэж Эрүүл мэндийн салбарынхныг “донсолгов”. Өвөрхангай аймгийн уугуул 21 настай тэрбээр коронавирусийн өвчлөлийн эд дэгдэлтийн үеэр Эрээн хотод байж байгаад ирсэн байдаг. Ингээд өндөр халуурсан шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдэж ирсэн түүнээс бямба гарагт шинжилгээ авч өчигдөр орой азаар шинжилгээний хариу нь сөрөг гарлаа. Товчоор хэлбэл, бид орон нутагтаа уг өвчлөлийн оношийг бүрэн тодорхойлж чадахгүй байна. Шинжилгээ аваад хот руу илгээснийг нь ХӨСҮТ дээр шинжлээд хариуг нь явуулж байх жишээтэй. Нийслэлд ч гэсэн онцгой үед шинжилгээ, оношилгоо учир дутагдалтай. Хэрвээ өвчний халдвар ороод ирвэл бид техник, технологи өндөр хөгжсөн Хятад шиг газар дээр нь оношлоод, ганцхан долоо хоногт эмнэлэг барьж чадахгүй нь ойлгомжтой. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ ч тийм хангалттай бус байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манайд үнэндээ ХӨСҮТ-ээс өөр халдварт өвчинтэй тэмцэх томоохон эмнэлэг алга. Анхан шат болох өрхийн эмнэлгийн байр байдал ямар билээ. Тэд коронавирус битгий хэл захын ханиадаа дийлэхгүй суудаг улс. Үнэндээ эмч, эм тарианы хүрэлцээ, хангамж хэр билээ дээ. 2019 онд гэхэд 400 гаруй хүн уушгины хатгалгаагаар нас барсан харамсалтай тоо баримт байна. Цагаан сараа тэмдэглэнэ гэж муйхарлаад байгаа та бүхэн энэ бүгдийг дор бүрнээ нэг тунгааж үзэх нь зүйтэй.

Тиймээс аюулыг орж ирэхээс нь өмнө сэргийлэх хэрэгтэй. Биднийг шинжилгээний хариугаа хүлээгээд корона мөн, бишийг нь л илрүүлэх гэж байх хооронд тэнд зуу зуугаараа нас барж, өвчлөл мянга мянгаараа нэмэгдэж байна шүү дээ.

 Буузаа хийх нь таны эрх юм бол бусдыгаа эрсдэлд оруулахгүй байх нь бас таны үүрэг

“Цагаан сар тэмдэглэхийг цуцална гэж юу яриад байна” гээд л олон хүмүүс бухимдаж байна. Нээрээ л аав, ээж, ах дүү нартайгаа золгох, бууз баншаа хийгээд хөлдөөх нь та бүхний эрх. Энийг хэн ч хориглохгүй. Бид ийм л нийгэм зохион бүтээсэн. Гэхдээ бидний зовж зүдэрч бүтээсэн нийгмийн бас нэгэн үнэт зүйл болох “Та эрхтэй. Гэхдээ таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэдэг агуу элементийг бид нийтээрээ мартаад байх шиг.

Үнэндээ энэ удаагийн цагаан сарыг тэмдэглэхгүй байх шаардлага тулгараад байна. Бидэнтэй хил залгаа Эрээн хотод хүртэл нэгдүгээр зэргийн онц байдал зарлалаа. Эрээн гэдэг бол Монголын урд “хаалга”. Аюул хэдийнээ хаалганы гадна бужигнаж эхэллээ. Бид одоо л анхаарал, болгоомж, ариун цэвэр зэргээ дээшлүүлд асуудалд илүү ухаалаг хандахгүй бол асуудал хүндрэхийг хэн ч үгүйсгэхгүй.

Та буузаа хийж болно оо, айлчин золгуудаа ч хийж болно. Гэвч тантай яг адилхан ийм бодолтой хэдэн арван хүн байвал яах вэ. Бүгдээрээ л “юу яриад байгаан цагаан сараа хийнэ” гээд дээлээ өмсөөд гараад ирвэл яах уу. 

Арга буюу айлчин золгуудаа хийхээр зам дээрээ түгжирч, автобус унаагаа дүүргээд л явна. Төрөл бүрийн захуудаараа бөөн бөөнөөрөө үйлчлүүлж Эрээний тэргүүтэй зүсэн зүйлийн бараануудаа бид хүссэн хүсээгүй хамж аваад ах дүү хамаатан садандаа тарааж орхино. Түүнийгээ бэлэглэнэ. Нийслэл саладаа ч хийнэ, нэлээд хэдэн бууз чимхэхээр нэгнийндээ цуглана. Өвчлөлийг нэмэгдүүлэхэд энэ үйлдлүүд чинь хувь нэмрээ оруулчихвал та хариуцлагаа хүлээх үү. Тиймээ жилдээ ганцхан болдог баяр. Харин энэ баяраараа өөрийгөө ч өрөөлийг ч эрсдэлгүй хамгаалчихаад насан туршдаа баяраа тэмдэглээд явбал ямар вэ.

Та хашааныхаа хаана нь мод тарих нь таныг л эрх. Яагаад гэвэл энэ бол таны хашаа. Өмчтэй болгосон ардчиллын чинь буян энэ. Гэхдээ тэр мод чинь ургаж нахиалаад тэнгэр шүргэм болохдоо хамар хашааны чинь Батын байшинг сүүдэрлэхгүй л байхад болно. Энэ бол нийтээр амьдрах ухаан. Энэ бол нийгмийн харилцаагаар таны эрхийг хязгаарлаж буй ганцхан жишээ. Тиймээс “би эрхтэй, би дархтай” гэж цэцэрхэж суухаасаа өмнө би болон биднийг ямар эрсдэл хүлээж болох вэ гээд нэг бодоод үзээрэй.

Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон ч, дараа нь үүсэх олон арван хор хөнөөлөө бодсон ч төр засаг маань нэг дорвитой шийд гаргах цаг иржээ.

Мэдээж жаахан билэггүй л юм. Цагаан сараа тэмдэглэхгүй гэхээр. Гэхдээ яах вэ, төр засаг нь шийдээ гаргаад ард түмнээ хамгаална гэвэл би лав өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө  дэмжиж, хувь нэмрээ оруулна.

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент1 долоо хоног өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр1 долоо хоног өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр1 долоо хоног өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм1 долоо хоног өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм1 долоо хоног өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент1 долоо хоног өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр1 долоо хоног өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа