CRI Монгол радио
“Америкийн хүний эрх”-ийн хуурамч төрөх
Өнгөрсөн долоо хоногт Монголын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чикаго хотод амьдардаг монгол залуу буудуулж хүнд гэмтсэн тухай мэдээлэл цацагдсан. Энэ нь цар тахлын нөхцөл байдалд үнэхээр гунигтай хэрэг болжээ. Мэдээлэлд тэмдэглэснээр, АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаарч, цар тахлын үед ази хүмүүст халдах, тэд нарыг үзэн ядах гэмт хэрэг ихээр гарах болжээ.
Калифорнийн Их Сургуулийн гаргасан тайланд дурдсанаар, 2020 онд АНУ-д үзэн ядалтын гэмт хэргийн нийт тоо 2019 онтой харьцуулахад 7% -иар буурсан бол Азийн иргэдийн эсрэг үзэн ядалтын гэмт хэрэг харин 149% -иар өссөн байна. Нью Йорк Таймс сонины вэбсайтад “Коронавирусийн цар тахлын үеэр АНУ-д Ази байх нь ганцаардсан мэдрэмж өгч байна” гэж мэдээлжээ.
Энэхүү “ганцаардал” бол түшиг тулгуургүй, туслалцаа халамжгүй, тэр ч байтугай гуниг харамсал уур хилэн дэгдээж байна. Гуравдугаар сарын сүүлчээр АНУ-ын олон газарт Ази гаралтай хүмүүсийг гадуурхан доромжлохыг эсэргүүцсэн жагсаал болжээ. Хүмүүс гудамжинд гарч, “Үзэн ядалт бол вирус” гэсэн уриа барьж, АНУ-д саяхан болсон Атланта дахь массажны газар руу буудсан хэрэг, “Азид үзэн ядалт” гэмт хэрэг эрс нэмэгдэж байгааг эсэргүүцэн жагслаа.
АНУ нь олон цагаачдаар бүрдсэн орон бөгөөд Азиуд түүхэндээ АНУ-ын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Цар тахлын дэгдэлт гарсны дараа Азийн олон сая эмнэлгийн ажилтнууд тахлын эсрэг тэмцэлд гар бие оролцож, Америкийн ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд бүх хүчээ гарган уйгагүй шамдан ажиллав. Харин одоо Америкад ажиглаж амьдарч буй Азийн хүмүүст үзэн ядалтын гэмт хэргийн ноцтой аюул нүүрлээд байна.
Цар тахлын эхний үед Америкад сурдаг монгол оюутны эцэг эхийн нийтэлсэн нийтлэл олон нийтийн сэтгэлийг түгшээж байжээ. “АНУ дахь монголчууд Ази царайтайгаас болж алуулж ч мэдэхээр байна” гэсэн нийтлэлд “Манай улсын ТЕГ-аас тус улсад галт зэвсэг худалдан авах явдал эрс өссөн нь арьс өнгөний үзэлтэй холбоотой байж магадгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. Хэрвээ байдал бишидвэл энэ бууны ам хамгийн түрүүн “Корона вирус” гэж харагдах болсон Азиуд руу л чиглэнэ. Бай нь чиний миний хүүхэд, ойр дотны тань хэн нэгэн байвал яах билээ? Жирийн үед ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл тасардаггүй тус улсад дэлгүүр хоршоод нь Ази хүмүүст үйлчлэхгүй хөөж гаргах, иргэд нь Ази хүнтэй хамт үйлчлүүлэхээс татгалзах, холуур тойрч явах, хэл амаар доромжлох, үйлчилгээний газрууд нь үйлчлэхгүй гэсэн бичиг наах нь хэвийн үзэгдэл болсон тухай тэнд гацсан Монголчууд бичсээр байна” гэж тэмдэглэжээ.
Шууд шалтгаанаас үзэхэд энэ нь Хятадын талаар цуурхал тарааж, АНУ-ын өмнөх засгийн газар улс төрийн хувийн ашиг сонирхлын үүднээс арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг өдөөж байгаатай нягт холбоотой юм. Статистик мэдээллээс харахад АНУ-ын Ерөнхийлөгч асан Трампын “Хятадын вирус” гэгчийг шуугиан дэгдээж байх үеэр твиттерт ялгаварлан гадуурхах шинжтэй 700 мянган жиргээнд 1.2 сая гаруй Азийн эсрэг ярианууд холбогджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш сүүлийн үед АНУ-д Азийн иргэдийн эсрэг хүчирхийллийн хэрэг гарч байгаа нь цар тахлыг Ази тивтэй холбосноос үүдэлтэй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал гэдгийг онцлов.
Гэхдээ илүү гүнзгий түвшинд, Принстоны Их сургуулийн Англи, Америк судлалын профессор Анне Ченгийн дүн шинжилгээ хийснээр Азиудын эсрэг урт хугацааны системчилсэн, соёлын салбарт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл байхгүй бол Трамп ганцаараа ийм хэмжээний өдөөн турхирч чадахгүй юм.
АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нь цогц, системтэй, үргэлжилсэн байх нь тодорхой. Цагаан арьстан юун тэргүүнд үзэл ойлголт нь Америкийн нийгмийн бүхий л салбарт нэвтэрч, цөөнхийн хүний үндсэн эрхүүд уландаа гишгэлээ。
“Хүний эрхийг хамгаалагч” гэж өөрсдийгөө тунхагладаг Америкийн улс төрчид өнгөн дээрээ арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлыг шийдвэрлэх мэт байгаа хэдий ч дотоодын улс төр, түүхэн уламжлал, үзэл суртлын хүчин зүйл дээр үндэслэн үүнийг шийдэх хүсэл эрмэлзэл, хүчин чадалгүй байдаг. Энэ нь Америкийн нийгмийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахад хүргэсэн төдийгүй “Америкийн хүний эрх”-ийн давхар стандартыг бүрэн харуулж байна. “Хүний эрх” гэж нэрлэгддэг зүйл нь Америкийн улс төрчдийг бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, улс төрийн ашиг сонирхлыг эрэлхийлэх хэрэгсэл төдий гэдгийг дэлхий нийтээрээ тодорхой харж байна.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46 дугаар хуралдааны үеэр 116 орны төлөөлөгчид, НҮБ-ын холбогдох байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран АНУ-д хүний эрхийн 347 сайжруулах саналыг дэвшүүлэв. Энэ бол АНУ-д гарч буй хүний эрхийн асуудлыг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хамтдаа буруушааж буй явдал юм. АНУ-ын улс төрчид сайжруулах эдгээр саналуудыг анхааралтай уншиж, аль болох богино хугацаанд бодитой арга хэмжээ авах шаардлагатай байна.
Сэтгүүлч: Урьхан