Улс төр

УОК-ын нэгдсэн хуралдаан одоо болж байна. Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Нийтэлсэн

Хөл хориог сунгах эсэх шийдвэр өнөөдөр гарах нь.

“УОК-ын нэгдсэн хуралдаан одоо болж байна. Мөн Засгийн газар ээлжит бусаар хуралдана” гэж ЗГХМОНХГ-ын дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг мэдээллээ.

ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах саналаа хүргүүлсэн. УОК уг саналыг хэлэлцэж Засгийн газарт танилцуулснаар эцсийн шийдвэр гарна.

Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 26,692 бүртгэгдэж, халдварын тоо өдөрт нэмэгдсээр байгаа.

Мөн өнөөдрөөс дархлаажуулалт эхэлж байна. Хэрэв хөл хориог сунгавал энэ хугацаанд дархлаажуулалтаа эрчимжүүлэх юм байна.

Exit mobile version