Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Өнгөрсөн дурсамжууд, өдрийн болсон үйл явдлуудаа хөвөрдөж бодох их дуртай

Нийтэлсэн

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа зохиолч Ж.Бямбасайханыг урьж, ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та “Хашхираан” номонд багтсан өгүүллэгүүдээсээ нүүр номдоо тавьсан байсан. Зохиолоо бичих санаагаа хаанаас, яаж олдог вэ?

-Юуны өмнө намайг урьж ярилцлага авч байгаад баярлалаа. Би чинь сэтгүүл зүйн салбарт 10 гаруй жил ажилласан. Хүн байцааж явснаас ингэж байцаагдаж явсангүй. Ер нь аливаа уран бүтээл амьдралаас ургаж гардаг. Дэлхий дахинаа үнэлэгдсэн, дахин давтагдашгүй зохиолууд бүгд хувь зохиолчийнх нь амьдрал ахуй, дурсамж түүхтэй нь сүлэлдсэн байдаг. Амьдралтай хэр ойр байж, жинхэнэ хүний тухай өгүүлсэн байна тэр хэрээр тухайн бүтээлийн оршин байх цаг хугацаа нь уртасч байдаг. Түүнээс бус зах зээлд ийм төрлийн ном борлуулалт өндөртэй байна гээд тэр зүг хошуурч, бичсэн хөнгөхөн зохиолууд тухайн үедээ л шуугиулж байгаад хэдэн жилийн дараа мартагддаг. Ер нь сайн ном цөөхөн уншигчтай байдаг. Миний хувьд өнгөрсөн амьдрал, дурсамжууд, өдрийн болсон үйл явдлуудаа хөвөрдөж бодох их дуртай. Тэндээс зохиолын санаагаа олдог. Ийм өгүүллэг бичвэл зүгээр юм байна даа гээд бодчихно. Тэгж байтал аяндаа нэг л өдөр “тап” хийгээд толгойд үйл явдал нь ороод ирдэг. Тэгмэгц бушуухан үзэг балаа шүүрч аваад бичнэ дээ. Нэг амьсгаагаар бичдэг өгүүллэг ч бий. Долоо хоног, сар дамнадаг өгүүллэг ч байна. Гэхдээ хүчилж бичдэггүй. Явахгүй байвал тэгээд л орхичихдог. Толгой тархи, оюун бодол бичихэд бэлэн болмогц үргэлжлүүлдэг.

-Бэлэн болно гэдэг нь онгод орж ирэхийг хэлээд байна уу?

-Тийм юм байлгүй. Сэтгэл санаа долгилсоод, гар хуруу чичрээд, бөхөөр яривал бяр амтагдаад эхэлдэг. Харцанд багтана гэдэг шиг санаанд багтдаг.

-Таны бичсэн зохиолуудыг уншихаар их юм бодогдуулдаг. Хэр их судалгаа, эрэл хайгуул хийдэг вэ?

-Баярлалаа. Юм бодогдуулж байна гэдэг чинь хүнд хүрчээ гэсэн үг. Юуны тухай бичиж байгаагаас л шалтгаална. Би МУИС-ийн түүх, архелогийн ангид сурч байсан. Бас МУБИС-д утга зохиолын ангид ганц жил болсон. Кино найруулагч мэргэжлээр сурсан. Хувь, хувьсгалын ажлаар яваагүй аймаг, очоогүй сум ховор. Бас дээр нь сэтгүүлчийнхээ хүрээнд хэдэн мянган хүнтэй уулзаж, өчнөөн адал явдал, түүх паянтай учирч явсан болохоор жаахан юм надад байна. Тэрэндээ дулдуйдаад, аргагүй мэдэхгүй юм гарвал асууж сураглана. Ном шүүрдэнэ, буурлуудаас үг сонсоно, хааяадаа аялна. Зарим зохиолч  шиг судалгаа, хайгуул хийж байна гэж хэдэн улс дамнаж явдаггүй. Тэгж явах цаг зав, мөнгө надад байхгүй. Тэгээд ч хамгийн сайн зохиол бол төрөлх нутаг, хүн зоныхоо амьдрал ахуйг бичсэн бүтээл л байдаг. Дэлхийн алдартай зохиолууд ч тийм. Түүнээс бус олон гадаад хүний нэр, улс, хот, байшин сав гарч байгаагаараа мундаг зохиол болчихгүй. Зохиолч өөрийн биеэр тэр орчинд өсч, хүмүүжиж, амьдраагүй болохоор гадаад хүмүүсийн дүрийнхээ мөн чанарыг бүрэн байтугай тал хувь ч гаргаж чадахгүй гэж би боддог. Тийм нэг хиймэл, амьгүй санагдаад байдаг. Буриад, өвөрлөгч нар бол ондоо. Тэд чинь монгол хүн.

-Уншигчаа үйл явдлаараа хөтөлсөөр уншиж дуусгадаг зохиол гэж байдаг. Энэ нь зохиолчийн зохиолоо бичих ур чадвартай холбоотой юу?

-Энэ асуултад утга зохиол судлаач хүн хариулбал зохих байх. Би бол уран зохиол хэмээх их урлагийн хаалгаар дөнгөж шагайж яваа хүн. Мэдээж ямар ч уран зохиолд үйл явдал гарна. Өрнөл, зөрчил, тайлал байна. Гэхдээ уншигчийг үйл явдлаар хөтлөхөөс илүүтэй уншигчаа тэр үйл явдалдаа татан оруулж чадаж байвал тэр жинхэнэ зохиол гэж боддог болоод байгаа шүү. Миний бодлоор зохиол бичхэд ур чадвар хангалтгүй. Таван чанар бүрэлдэж байж зохиол төрдөг гэж боддог. Нэгдүгээрт авьяас, хоёрт чадвар, гуравт мэдрэмж, дөрөвт мэдлэг, тавд хөдөлмөр.

-Та “БНМАУ-ГЭСГЭЭЛ” туужаа  фэйсбүүкийн пэйж хуудастаа тавина гэж бичсэн байсан. Энэ туужийнхаа талаар сонирхуулбал?

-Нэлээд хэдэн жилийн өмнө бичсэн зохиол. 1990 оны ардчилсан хувьсгал дарагдсан бол юу болж өрнөх байсан тухай юм. Ардчиллын анхдагчид, дэмжигчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд зүүдэнд ч орохооргүй амьдралыг туучиж буй үйл явдал гардаг. Товчхондоо тоталитар систем, дарангуйлагчдын махны машин хэрхэн ажиллаж, иргэд зовж байгаа тухай. Монголд ардчилал байхгүй бол гээд та төсөөлөөд үз дээ. Бид чинь хоёр хүчирхэг гүрэнтэй хиллэдэг, хуурай газрын арал улс. Урд, хойд хөрш маань харин ямар тогтолцоотой улс билээ. Ингээд бодохоор манайд тоталитар дэглэм тогтох боломж нь дэндүү өндөр, санаснаас амархан. Азаар манай улс парламентын засаглалтай юм. Хүн бүр ардчиллаа хайрлах хэрэгтэй гэж бодоод л “БНМАУ-ГЭСГЭЭЛ” туужаа бичсэн.

-Манай зохиолч нар цахимаар ном уран бүтээлээ худалдах, сонсдог  ном болгох болсон. Үүнийг та юу гэж бодож байна?

-Нэг талаар дэвшил, цаг хугацаа хэмнэж, ногоон байгалиа хамгаалж байгаа ч нөгөө талаар хүний залхуу, бэлэнчлэх занг өөгшүүлж, “ном” гэдэг сайхан мэдрэмж, таашаалыг бага багаар алга болгож байгаа эд л дээ. Сонсдог номыг таашаадаггүй. Хүн мэдээллийн 70 хувийг нүдээрээ, 20 хувийг чихээрээ, бусдыг нь хүрэлцэж, амталж авдаг. Тийм болохоор хүний тархи аливаа мэдээллийн сонссоныг биш харсныг илүү сайн боловсруулдаг зохилдолгоотой. Тэгээд ч уншихад нүднээс гадна хэл оролцдог. Хэл оролцож байгаа учраас тархи зогсолтгүй ажиллаж байдаг. Харин сонсож байхдаа хүн сонссон үгийнхээ араас хөөж нүдэндээ дүрсэлж, тархиндаа ургуулж боддог. Үгээ гүйцэхгүй бол орхино. Ингэхээр сонсож буй номоо хагас дутуу ойлгоно гэсэн үг. Оюутан хичээл дээр суугаад багшийн ярихыг сонсдог. Тэгэхдээ тэмдэглэл бичдэг биз дээ. Бичсэнээ уншиж байж улам сайн ойлгодог шиг л юм даа.

-Коронавирусын улмаас хатуу хөл хорио тогтоосон энэ үеэр  цагийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Өгүүллэг бичиж байна, ном уншиж байна. Хүн чинь их сонин амьтан юм. Завгүй байхдаа яаж ийгээд л зав гаргаж өгүүллэг бичиж, ном уншчихдаг байсан. Гэнэт их завтай болчихоор самгарддаг юм билээ. Гэхдээ ямар анх удаа хөл хорионд орж байгаа биш одоо туршлагатай болсон.

-“Номын ертөнц” ТББ-аас жилд хоёр удаа зохион байгуулдаг номын баярыг ирэх сард  хийнэ гэж байсан. Энэ талаар таны санал бодол?

-Цар тахалтай үед дэмий биз дээ. Олимпийг бүтэн жилээр хойшлуулж болоод байхад номын баяр байтугай төрийн наадмыг хүртэл ганц хоёр долоо хоногоор хойшлуулж болох байх гэж бодож байна. Хүний амь гэдэг юугаар ч үнэлшгүй нандин.

-Гадаадын зохиолчдын уран бүтээлүүдийг манай орчуулагч нар болон номын паблишингууд монгол хэл рүү их орчуулах болсон. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Бас л хоёр талтай. Гадаадын олон сайхан бүтээлтэй танилцаж байгаа нь сайхан. Нөгөө талаар зохиолчид маань сэдэв, цар хүрээ, ур чадвараар дутаж байгааг хэлээд байгаа юм. Уншигчдынхаа шаардлагыг хангахгүй байна гэсэн үг. Үнэндээ өнгөрсөн цаг үе, арга хэлбэр, бичлэг хийцтэйгээ л зууралдаад байгаа юм. Яруу найраг нь тээр хол үсрээд явчихсан, хүүрнэл зохиол нь энэ наана хоцорчихоод байна гэж би хувьдаа боддог.

-Хүний сэтгэлгээний цар хүрээ, юмсыг харах өнцөг, үг хэлэнд уншсан ном нь нөлөөлдөг. Ямар ном уншиж байна амьдралыг тэр хэмжүүрээр төсөөлж, хардаг гэж та бичсэн байсан. Яагаад?

-Энэ яах вэ, хэт прагматик юм л даа. Саяхан манайхан чинь бөө, удган, лам, зайрангийн тухай ном руу хошуураа биз дээ. Хүмүүс ид шид, зөн билэг, сонин хачинд татагдахаас илүүтэй, итгэл үнэмшилдээ хөтлөгдөж байгаа нь тэр юм. Хэдий уран зохиол ч гэсэн ийм номонд автчихсан хүнтэй чинь шинжлэх ухаан яриад утгагүй гэж бодож байна. Тэр утгаар нь хэлсэн юм. Номын худалдааны дийлэнх хувийг өөрийгөө хөгжүүлэх чиглэлийн ном эзэлдэг юм билээ. Ер нь 30 нас хүрсэн хүн өөрт тогтчихсон зан ааш, дадал хэвшлээ ном уншаад өөрчилнө гэж бодож байвал өөрчлөгдөхөөсөө өнгөрчээ гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Хүний явсан зам мөрөөр явж яах гээд ч байдаг юм. Тэр хүний л амьдрал шүү дээ. Өөрөөрөө байх чинь сайхан биз дээ.

-Хүнд сонирхдог зүйл гэж байдаг. Танд сонирхож цуглуулдаг зүйл бий юу?

-Ном л цуглуулж, сонирхоно доо. Мэдээж кино үзэх дуртай.

-Зохиолчдоос хэний уран бүтээлийг унших дуртай вэ?

-Би хүүхэд байхаасаа номонд дурлаж, уншиж өссөн. VIII-X ангидаа сайн уншсан даа. 1000 гаруй номтой байлаа. Манай хамаатны эгч өрөнд ороод номуудыг маань зарчихсан юм. Тэр үед дөнгөж оюутан болоод байсан үе. Ульяам Фолкнер, Хорхе Луис Борхэс, Антон Чеховын зохиолыг унших дуртай.

-Одоо ямар ном, уран бүтээл гаргахаар төлөвлөж байна вэ?

-Хөл хорионы өмнө “Шоовдор” гээд номоо хэвлүүлсэн. Хотоос зайдуу гэр хорооллын нэг гудамжинд үйл явдал өрнөдөг. Бага ангийн дөрвөн сурагчийн амьдралаар өнөөгийн бидний байгаа царай, аж байдал, хүчирхийлэл, ёс суртахуун, ахуйг харуулахыг зорьсон. Яагаад бид шоовдор болчихов гэдэг асуултыг өөртөө тавьж бичсэн. Ер нь зохиолч хүн цаг үеэ мэдэрч байх ёстой гэж би боддог. Энэ цар тахлаас болоод тарааж амжсангүй. Цаг сайхан болохыг хүлээж байна. Яг одоо нэг роман, хоёр туужаа нухаж сууна. Нэг л юм дутуу байгааг би мэдээд байгаа юм. Боллоо гэж үзсэн цагтаа хэвлүүлнэ.  Мөн “Hunnu book” ХХК-ийн захирал Д.Ренчинбумбатай хамт санаачлан хэрэгжүүлснээр “Шинэ зууны шилмэл зохиолууд” нэртэй есөн боть түүврийн Монголын шинэ шилдэг орчин үеийн 44 зохиолчийн уран бүтээл багтсан I, II ботийг эмхэтгэн хэвлүүлж гаргасан. Тодруулбал, эхний ботид зохиолч До.Цэнджав, Д.Оюунчимэг, П.Батхуяг, Г.Аюурзана, М.Уянсүх, II дахь ботид зохиолч Т.Баянсан, Ц.Түмэнбаяр, Б.Наминчимэд, Б.Сарантуяа, Б.Болорцэрэн гэсэн зохиолч, яруу найрагчдын бүтээл багтсан. Харин одоо  дараагийн хоёр ботийг нь гаргахаар ажиллаж байна.

-Та кино найруулагч мэргэжилтэй. Тууж, өгүүллэгээрээ кино хийе гэж боддог уу?

-Санаа бий. Саяхан нэг богино өгүүллэгээр маань богино хэмжээний кино хийхээр нэг залуу найруулагч зөвшөөрөл авсан. Гэхдээ би өөрийгөө зохиолч болчихлоо гэж боддоггүй. Дээр дурдсан роман, хоёр туужаа гаргасны дараа сая өөрийгөө зохиолч боллоо гэж бодно. Учир нь ном бичнэ гэдэг утга учиртай, хэр баргийн хүний хийчихдэг ажил биш. Дуртай болгоны хэнээрхэл бас биш. Хайран сайхан моддыг хоёрын хооронд хэнд ч хэрэггүй цаас болгочихмооргүй байна. Ядаж л тэр моддын өмнө хариуцлага хүлээж сурах ёстой. Дараа нь кино руу орно доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.23 БААСАН № 82 (6559)

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн