CRI Монгол радио

АНУ-ын Сенат Үзэн ядалтын сэдэлтэй гэмт хэргийн эсрэг хууль баталлаа

Нийтэлсэн

АНУ-д “Covid-19” цар тахал эхэлснээс хойш Ази гаралтай америкчууд руу халдах нь эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор хууль тогтоогчид арга хэмжээ авахаар нэгдлээ.

Тус улсын Конгрессын Сенатын танхим Үзэн ядалтын сэдэлтэй гэмт хэргийн эсрэг хуулийн төслийг санал нэгтэйгээр баталсан байна. Энэхүү хуулийн төслийг 94-1-ийн харьцаатайгаар баталлаа.

Өнгөрсөн сард Атлантад болсон зэвсэгт халдлагын үеэр найман хүн амь үрэгдсэний зургаа нь Ази гаралтай эмэгтэйчүүд байсан юм.

Энэхүү хуулийн дагуу тус улсын Хууль зүйн яамнаас үзэн ядалтын сэдэлтэй гэмт хэргүүдийн талаар мөрдлөг явуулах, энэ төрлийн гэмт хэргийг цахимаар мэдээлэх боломжийг бүрдүүлэх талаар мужийн захиргаадад чиглэл өгөх, олон нийтэд боловсрол олгох чиглэлд кампанит ажлыг эрчимжүүлэх зэрэг аргах хэмжээ авахаар байна.

Exit mobile version