Эдийн засаг
Зэсийн ханш өсч, 2011 оноос хойш хамгийн дээд амжилт үзүүлэв
Долларын ханш суларч, Чилийн нийлүүлэлттэй холбоотой болгоомжлолын улмаас зэсийн үнэ Даваа гаригт өсч, 2011 оноос хойших хамгийн дээд амжилт үзүүлэв.
“Comex” бирж дээр зэсийн долдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.94 хувиар өсч, нэг фунт нь (0.45 орчим кг) 4.38 ам.доллар болжээ. Энэ нь 2011 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт юм. Тухайн үед Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 10190 ам.долларт хүрч байсан аж.
Лондоны металлын биржид Баасан гаригийн арилжаа дуусахад гурван сарын дараа нийлүүлэх нэг тонн зэсийн үнэ 1.6 хувиар өсч, 9551.5 ам.доллар болжээ. Харин хөнгөн цагаан 0.06 хувиар өсч, 2364.5 ам.долларт, цайрын үнэ нэг тонн нь 2852 ам.долларт хүрч, 1.05 хувиар тус тус өссөн байна.
Долларын индекс 0.17 хувиар буурч, 90.7 пункт болсон нь гуравдугаар сараас хойш хамгийн доод үзүүлэлт юм.
Худалдаа эрхлэгчид Чилийн нөхцөл байдалд анхаарлаа хандуулж байна. Дэлхийн зэсийн нийлүүлэлтийн дөрөвний нэг орчим хувийг эзэлдэг тус улсын боомтын ажилтнууд ажил хаяхыг уриалсан тухай “CBA”-н шинжээчид мэдэгдсэнийг “Wall Street” цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI