Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Сүхгэрэл: Олон улсад шившиг болохоос өмнө Хүний эрх хамгаалагчдын хуулиас зарим заалтыг хасаасай

Нийтэлсэн

“Оюу толгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэлтэй “Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн анхаарал татах заалтуудын талаар ярилцлаа. Тэрээр тус хуулийн 8.1.3-д “хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах” гэх ХОРИГЛОХ заалт оруулсан нь хүний эрхийг зөрчсөн бизнесийг шүүмжлэхийг ч хориглож буйг онцоллоо.

-Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Баталсан нь талархууштай ч зайлшгүй өөрчлөх ёстой хэд хэдэн заалт оруулсан гэлээ. Үүнийг тодруулбал?
-Монгол Улсад

  • хүн бүр дангаараа эсвэл бусадтай эвлэлдэн нэгдэн хүний эрхийг хамгаалах үйлдлийг хөхүүлэн дэмжих,
  • ХЭХ-дын үйл ажиллагааг дэмжих орчин бүрдүүлэх болон төрийн хүний эрхийг ХАМГААЛАХ ҮҮРЭГ,
  • бизнесийн хүний эрхийг ХҮНДЭТГЭХ ҮҮРГИЙГ тодорхойлж,
  • эрхийг хамгаалсны төлөө мөшгиж мөрдөхгүй, эрүүл мэнд, амь насаар хохироохгүй,
  • элдэв дарамт халдлагаас хамгаалах зорилготой хуулийг хүний эрх хамгаалагчид санаачилсан юм.

Монголд хүний эрхийг хамгаалах иргэний санаачилгыг санхүүжүүлэх бодлого, төсөв санхүү байдаггүй учраас бид олон улсын хүний эрхийг хамгаалах сангуудад ханддаг.

Яагаад ийм хууль санаачлах болсныг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Сүүлийн жилүүдэд хүний эрхийг хамгаалагчид хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх,  байгаль орчин, газар усаа хамгаалсны төлөө халдлагад өртөж, амь насаа алдах хүртэл өдөр тутамд нь айлган сүрдүүлэх, зохиомол хэрэг үүсгэж чирэгдүүлэх, элдвээр хочилж дарамтлах нь эрс нэмэгдсэнтэй холбоотой.

Хүн бүр бусдын эрхийг хүндэтгэж, хамгаалдаг нийгмийн соёлыг бүрдүүлэх хууль батлагдлаа гэж хүний эрх хамгаалагчид яагаад баярлаж шаагилдахгүй байгааг олон нийт анзаарсан биз ээ.

ХУУЛЬ БАТАЛСАН Ч ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИД ЯАГААД  БАЯРЛАСАНГҮЙ ВЭ?

Тус хуулийн 7.2.1-д “Гадаад улсын тусгай албад, түүний халхавч байгууллага болон үндэсний эв нэгдлийг бусниулах, мөнгө угаах, террорист болон экстремист үйл ажиллагаа явуулдаг, санхүүжүүлдэг байгууллага, хувь хүнээс, эсхүл хандивлагч нь тодорхойгүй санхүүжилт авахыг хориглоно;” гэсэн заалт орсон.

Энэ заалтыг хүний эрх хамгаалагчид нийтээрээ, ялангуяа орон нутагт байгалийн тэнцвэрт байдал, бэлчээр усны эрхээ хамгаалж байгаа хамгаалагчдад хэрэгжүүлэх боломжгүй юм. Тэд дэмжлэг өгөгч тал нь энэ хориглосон жагсаалтад орсон этгээдүүд мөн эсэхийг яаж мэдэх вэ? Мэдэхгүй учраас ямар ч санхүүжилт бүү ав гэж сүрдүүлсэн, үйл ажиллагааг нь хазаарлах тухай заалт болсон. Төрөөс эдгээрийг тодорхойлж, таниулах, урьдчилан сэргийлэх, биднийг энэ эрсдэлээс хамгаалах төрийн үүрэг харагдахгүй байгаа юм.

-Энэ нь зөвхөн хүний эрх хамгаалагч хэдхэн хүний асуудал гэж ойлгож болохгүй байх. Та эдгээр хориг заалтыг хуульд оруулсан нь яагаад нийтэд хамаатай асуудал болохыг тайлбарлаж өгөхгүй юу?
Хүний эрх хамгаалагч гэхээр Хүний эрхийн үндэсний комисс эсвэл өөрийгөө хүний эрх хамгаалагч гэж тодорхойлдог хэдхэн хүний тухай хууль гэж олон нийтийг төөрөгдүүлэх ухуулга ч явагдсан. Энэ заалтыг FATF-ын ашгийн бус салбарт хамаарах 8-р зөвлөмжийн дагуу хийж байгаа гэж тайлбарлаж байгаа юм.

Ашгийн бус салбар гэдэгт төр ба бизнесээс бусдыг /бүгдийг/ багтаах хуулийн төсөл явж байгаа бөгөөд энэ заалт мөн орсон. FATF-ын зорилго нь ашгийн бус салбарт өргөн хүрээний үнэлгээ хийж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэгч эх үүсвэрээс санхүүжих эрсдэлтэй талуудыг тодорхойлж, тэдгээрийг энэ эрсдэлээс хамгаалах зорилготой. FATF-ын аргачлалаар эрсдэлийн үнэлгээ хийсэн гэх боловч тайлан дүгнэлт нь юу гэж гарсан, иргэд болон хүний эрх хамгаалагчдад таниулаагүй хавтгайруулан бүх хуульд ийм заалт суулгаж байгаа нь зорилгод нийцэхгүй юм.

Бидний хүргүүлсэн мэдээллийг ашиглахгүй, зөвлөмжийг хүлээж авахгүй, бүр ажлын хэсгийн хуралд оролцуулахгүй болж, хуулийг бизнесийн болон улс төрийн зорилгоор ашигласан нь баталсан хуулиас илт харагдана.

Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд сургалт, судалгаа, эрсдэлийн үнэлгээ, хохирогчдод туслалцаа үзүүлэх, хуулийн зөвлөгөө өгөх болон хууль ба бодлогод нөлөөлөх зэрэг багтах бөгөөд энэ нь үнэгүй хийгддэг ажил биш.  Монголд хүний эрхийг хамгаалах иргэний санаачилгыг санхүүжүүлэх бодлого, төсөв санхүү байдаггүй учраас бид олон улсын хүний эрхийг хамгаалах сангуудад ханддаг.

-Анхаарал хандуулах шаардлагатай хуулийн дээрх заалтууд хэнд ашигтай болон хохиролтой вэ?
Нийт ашгийн бус, нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа бүхэнд хохиролтой юм. Харин хүний эрхийг зөрчиж буй, зөрчлөө арилгахыг хүсдэггүй төрийн ба бизнесийн талуудад ашигтайг онцолъё.

НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл, түүний гэрээний хороод, тусгай илтгэгч нарын зөвлөмжүүдэд хүний эрхийг хамгаалахад хангалттай санхүүгийн болон бусад нөөц олгогдсон байх, ингэхдээ эрхээ хамгаалж буй нутгийнханд байгууллага хэлбэрээр бүртгэгдсэн эсэхээс үл хамааран үйл ажиллагаа явуулах санхүүгийн нөөцтэй байх эрхтэй гэж тусгасан. Энэ эрх зөрчигдөж байгаа нь ноцтой юм.

FATF дэлхий нийтэд энэ зөвлөмжөө хэрэгжүүлэхийг шаардсанаар сөрөг нөлөө гарсныг хүлээсэн. Энэ зөвлөмжийг буруу хэрэглэснээс болж Эрсдэлийг бууруулах зорилгын хүрээнд санхүүгийн үйлчилгээ авах боломж алдагдаж, улмаар ашгийн бус салбарт бүхэлд нь сөргөөр нөлөөлснөөс гадна хүний шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөх хүртэл гажуудсаныг судлах төсөл эхлүүлсэн. Тодруулбал, ийм гажуудсан байдлаар хэрэглэж байгаа тохиолдлын талаар мэдээлэл цуглуулж байна.  Хүний эрхийг хамгаалах нь хүн бүрд хамаатай учир бид ч анхаарах ёстой.

Үүнд сэтгүүлчийн эрэн сурвалжилж, үнэн зөв мэдээлэл олж авах, ашиглах, түгээх, хэвлэн нийтлэх ажиллагааны хөрөнгө нөөц ч орох юм.

Энэ хөрөнгө нөөцийн эх үүсвэртэй холбоотой заалт нь бидний хүний эрхийн зөрчлийг баримтжуулахтай холбоотой гарах зардлаас авахуулаад зөрчлийг арилгуулах талаар шаардагдах санхүүгийн нөөцийг эрэлхийлэх, хүлээн авах, захиран зарцуулахад хамаарах юм.

Энд амьдрах орчны аюулгүй байдал алдагдахад жишээлбэл ус, хөрснийг шинжилгээ, газар дээрээс зураг авалтаар баримтжуулах эсвэл хүчирхийлэлд өртсөн хүн, хүүхдэд эмнэлгийн, өмгөөллийн, хамгаалах байранд авах зэрэг тусламжид шаардагдах хөрөнгө нөөц орно. Мөн сэтгүүлчийн эрэн сурвалжилж, үнэн зөв мэдээлэл олж авах, ашиглах, түгээх, хэвлэн нийтлэх ажиллагааны санхүүжилт, хөрөнгө ч орох юм.

БАЙГАЛИА ХАМГААЛСАН МАЛЧДЫГ БИЗНЕСИЙН НЭР ХҮНД ГУТААСАН ГЭЖ ЗОХИОМОЛ ХЭРЭГ ҮҮСГЭН ДАРАМТАЛДАГ. ҮҮНИЙГ БҮР ХУУЛЬЧИЛСАН НЬ ХАРАМСАЛТАЙ

-Хуулийг хэлэлцэх хугацаанд нөлөөллийн ажил хэрхэн явагдсан тухай, үүнд иргэд, олон нийтийн хяналт, оролцоо хэр байв?
Хуулийн төслийг таниулах, тайлбарлах талаар бид чадлаараа ажилласан. Өнөөгийн

  • УИХ-ын гишүүдийн хаяг нээлттэй бус,
  • КОВИД-ын улмаас биечлэн уулзаж олон хүн хамарсан уулзалт хэлэлцүүлэг хийх боломжгүй байснаас гадна
  • хуулийн ажлын хэсэгт оролцуулсан ХЭХ-ийн төлөөлөлд хэлэлцүүлж байгаа төсөл олдохгүй,
  • бидний боловсруулж хүргүүлсэн мэдээллийг ашиглахгүй, зөвлөмжийг хүлээж авахгүй,
  • бүр ажлын хэсгийн хуралд оролцуулахгүй болж
  • хуулийг өөрийн бизнесийн болон улс төрийн зорилгоор ашигласан нь баталсан хуулиас илт харагдана.

-Хүний эрх хамгаалагчдын эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчилж батлуулах нь иргэн бүрд ямар тустай вэ?
1998 онд Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхүүлэн дэмжих талаар хувь хүн болон нийгмийн бүлэг, байгууллагын эрх үүргийн тухай тунхаглалыг  НҮБ-ын Ерөнхий ассамблейд санал нэгтэй  батлалцахдаа Монголын төр иргэн бүрийгээ хүний эрх хамгаалахад үүрэгдэж, энэ үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүргийг хүлээсэн юм.

Азиас бусад тивд хүний эрхийн шүүхтэй бөгөөд түүгээр эрхээ хамгаалуулах боломж бүрдсэн.

Иймд хуулийг НҮБ-ын Загвар хуулийн дагуу гол зүйл заалтуудыг оруулж, Үндсэн хууль болон хүний эрхийн конвенцуудаар тунхагласан эрхүүдийг хүн бүр хамгаалах ЭРХТЭЙ болон ҮҮРЭГТЭЙ бөгөөд энэ ҮҮРГЭЭ хэрэгжүүлэх нөхцөлийг төрөөс бүрдүүлж, энэ үүргээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулан мөрдөж мөшгихгүй, элдэв халдлагаас хамгаалагдах орчныг үндэсний хуулиар баталгаажуулах үүргээ хэрэгжүүлэх ёстой юм. Ингэвэл иргэн бүр бусдын эрхийг хүндэтгэх, зөрчигдөхөөс хамгаалах орчин ба соёл бүрдэх юм. Амь явах, сурч боловсрол, цэвэр ус, агаар ба аюулгүй орчинд амьдарч амьжиргаа залгуулах баталгаатай нөөцтэй байх нь хүн бүрд тустай.

-Олон улсад хүний эрх хамгаалагчдыг хэрхэн хамгаалдаг вэ?
-Монгол Улс нь дэлхий нийтийн хөгжлийн хандлагаас гадна оршдоггүйн нэг жишээ нь уул уурхай, дэд бүтцийн том төслүүдэд өртөж газар нутгаа алдах, бохир технологиос үүдсэн байгаль орчны доройтлыг эсэргүүцэх хөдөлгөөн нэмэгдэж байгаа явдал юм. Дэлхийд 49 улс Хүний эрхийг хамгаалах тухай хууль батлаад байна. Хөгжингүй орнуудад ийм хууль батлагдаагүй тул манайд ч хэрэггүй гэх нь бий. Ингэж ярихдаа тэд тэдгээр улсад бие даасан, Хүний эрхийн тухай хууль батлагдаж хэрэгждэг тухай хэлдэггүй. Дээр нь Азиас бусад тивд хүний эрхийн шүүхтэй бөгөөд түүгээр эрхээ хамгаалуулах боломж бүрдсэн.

Нэмээд хэлэхэд, FATF-ын 8-р зөвлөмжийг хэрэгжүүлэх нэрээр 7.2.1 гэх ХОРИГЛОХ заалт оруулж ирснээс гадна бизнесийн лоббигоор “8.1.3. хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах” гэж ХОРИГЛОХ заалт оруулсан. Үүнд хүний эрхийг зөрчсөн бизнесийг шүүмжлэхийг ч багтаасан бөгөөд бидний эсрэг хэрэглэх заалт юм. Энэ заалт сэтгүүлчдэд яаж үйлчлэх вэ. Нутгийн малчдыг бизнесийн нэр хүнд гутаасан гэх зохиомол хэрэг үүсгэн дарамталсан жишээ хангалттай бий. Үүнийгээ хуульчилж авсан.

Ингэхдээ бүр ичгүүргүй арга хэрэглэсэн. Хүний эрх хамгаалах үйлдлүүд болох үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн, нэгдэх, жагсах, төрийн үйл хэрэгт оролцох, хохирогчил туслалцаа үзүүлэх, бодлогод нөлөөлөх зөвлөмж гаргах тухай заалтуудыг БУСАД ХУУЛЬД ТУСГАГДСАН гэснээр тайлбарлаж хассан.

Гэтэл 7.2.1 ба 8.1.3 дахь хоригууд нь Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиуд болон тусгайлсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиудад суусан байсаар атал хүний эрх хамгаалагчийн, ашгийн бус, нийгмийн сайн сайхны төлөө үйлсийг зохицуулах хуулиудад суулгаж байгаа нь өөрөө болчимгүй үйлдэл юм. Бид эдгээр заалтуудыг яагаад хасах шаардлагатайг тайлбарласан кампанит ажил өрнүүлж байна. Олон улсын хүрээнд дэлгэрч шившиг болохоос өмнө засаасай гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Улс төр2 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн