Нийгэм
Коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй 103 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна
Коронавируст халдварын тохиолдол өнөөдөр 1,171-ээр нэмэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдварын тохиолдол нийт 33,608 болов.
Уг халдвараар өвчилсний улмаас 4,703 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэний биеийн байдлыг үнэлбэл
- Хөнгөн-2,635
- Хүндэвтэр-1,559
- Хүнд-406
- Маш хүнд-103 хүн байна.
Хүнд болон хүндэвтэр өвчтөний тоо нийлээд 500 гаруй буюу нийт өвчтөний 10.8%-ийг эзэлж байгаа нь манай улсад халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн олон хүн уг өвчнөөр хүндэрснийг илтгэж байна.
Эрүүл мэндийн яамнаас өчигдөр өгсөн мэдээллээр 80 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна хэмээн мэдээлж байсан бол энэ тоо ганц хоногийн дотор 23-аар нэмэгдлээ.