Дэлхий
Далай лам Энэтхэгт хандив өргөлөө
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминСүүлийн үед Энэтхэгт цар тахлын аюул нэмэгтэж, олон хүн амь насаа алдаад байгаа билээ.
Дээрхийн гэгээнтэн Энэтхэгийн Ерөнхий сайдын дэргэдэх Гамшгаас хамгаалах санд хандив өргөж, Энэтхэгийн Ерөнхий сайдад захидал илгээсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр илгээсэн захидалдаа
“Ковид-19 цар тахал дэлхий нийтэд төдийгүй Энэтхэг улсад ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байгаад миний сэтгэл ихэд зовниж байна. Цар тахал өвчний тархалт асар хурдацтай газар авч байгаа энэ хүнд цаг үеийг бид Энэтхэгийн ахан дүүстэйгээ хамтдаа даван туулахын төлөө бат зогсож байгаагаа илэрхийлж, “Далай Ламын Итгэлийн сан”-д (Dalai Lama Trust) Энэтхэгийн Ерөнхий сайдын дэргэдэх “Гамшгаас хамгаалах сан”-д (PM-CARES) тодорхой хэмжээний санхүүжилт олгоно уу хэмээн хүсэлтээ уламжилсан билээ.
Энэ аюулт цар тахлыг зогсоохын төлөө, тэр дундаа галын тэргүүн шугамд чин зориг гарган, хичээн ажиллаж буй хүн бүрт талархлаа илэрхийлье. Энэ аюулт тахал өвчин үтэр түргэн амарлихын төлөө үргэлж залбирч буй” гэжээ.