Энтертайнмент

Буриадад Өндөр гэгээн Занабазарын хайр, дурлалын тухай балет тавина

Нийтэлсэн

Буриадад Өндөр гэгээн Занабазарын хайр, дурлалын тухай балет үзэгчдийн хүртээл болох гэж байна. Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт билээ.

Буриадын Дуурь, бүжгийн театрт балетмейстер Александр Мишутины “Лик богини” балет энэ сарын 29-30-нд тавигдана.

“Лик богини”-д Өндөр Гэгээний эмгэнэлт дурлалын тухай өгүүлэх юм. Зохиолд өгүүлснээр Занабазар нэгэн бүсгүйд дурлах өагаад Түвдийн лам нар түүний дурлалыг нүгэл хэмээн үзэж, бүсгүйг хөөхийг шаардана. Занабазар татгалзсан ч лам нар түүний хайртыг хорлон алж байгаа нь гарна.

Exit mobile version