Орон нутаг
Мөрөн суманд цэвэр, бохир ус, дулааны шугамд холбосон ариун цэврийн байгууламж нээнэ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминХөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнсний захын дэргэд цэвэр, бохир ус, дулааны шугамд холбосон, тохилог ариун цэврийн байгууламжийг нээхэд бэлэн болжээ.
Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн хашаанд ийм байгууламж барина. Тус эмнэлгээр сумдаас ирсэн олон хүн үйлчлүүлдэг байна. Эдгээр байгууламжийн ашиглалтыг Мөрөн сум хариуцан, ажлын байр гаргах юм байна.
“Нийслэл, болон орон нутгийн захуудад зогсож амьжиргаа, ар гэрээ авч явдаг хүмүүсийн хөдөлмөрийн орчин их хэцүү. Халуун, хүйтнийг үл хайхран зогсоно, тэр дундаа бие засах газар хүндрэлтэй байдаг учраас тохилог ариун цэврийн байгууламж барихаар 300 сая төгрөгийн санхүүжилтийг шийдсэн” гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлсэн юм.
Манай улсын орон нутгийн зарим сургууль, дотор байрууд одоог хүртэл гаднаа модон жорлонтой байна.