Энтертайнмент

Туульч Бат хамгийн олон бүлэг “Жангар”-ыг хайлжээ

Нийтэлсэн

Энэ оны 3 сарын 22 өдрөөс 4 сарын 7-ны хооронд Өвөр монголын Улаанхад хотод 56 бүлэг «Жангар»-ыг 85 цаг хайлснаар монгол туургатны дотор уламжлагдан ирсэн Жангар туулийн хамгийн олон бүлгийг нэг дор хайлсан үйл явдал болсон тухай ӨМИС-ийн “Жангар судлалын төв”-өөс мэдээлжээ.

Уг туулийг хайлсан Жангарч Бат бол БНХАУ-ын Шинжан-Уйгурын Өөртөө Засах Орны Хар-Усан хотын Тавилгаат Монгол үндэстний суман дахь Омог тосгоны хүн ажээ.

Өмнө нь ӨМИС-ийн «Жангар» судлалын төвөөс зохион байгуулсан хээрийн шинжилгээний анги 2018 оны 8 сарын 25-27 өдөр жангарч Батыг анх сурвалжлахад тэрээр 3 өдрийн дотор өөр хоорондоо давхцалгүй 35 бүлгийг нийт 21 цаг хайлж тэмдэглүүлсэн байна. Улмаар энэ жил 21 бүлгийг шинээр нэмж хайлжээ.

Өнгөрсөн хугацаанд судлагдсан туульчид хамгийн ихдээ “Жангар” туулийн 30 хүртэлх бүлгийг хайлсан байдаг. Ийнхүү жангарч Батын олноос онцгойрсон авьяас билэг нь олны бахаралыг хүлээж ихэд хүлээж  байна.

Ирээдүйд жангарч Бат түүний хайлсан «Жангар»-ыг судлаач, олон нийт анхааралдаа авч судлан хөгжүүлэхийн зэрэгцээгээр хэвлэж нийтлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай талаар эрдэмтэн судлаачид цохон тэмдэглэжээ.

Мэдээ бичсэн: Саранчимэг

Exit mobile version