Эрүүл мэнд

С.Энхболд: Сувилагч амиа алдсан шалтгааныг тодруулахад ЭМЯ, эмнэлгийн удирдлагууд шуурхай хамтран ажиллах болно

Нийтэлсэн

Эрүүл мэндийн сайд С.Энхболд амиа алдсан сувилагчийн ар гэр, хамт олонд эмгэнэл илэрхийллээ.

Эмгэнэлд: 

2021 оны дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байсан сувилагч амь насаа алдлаа. Сувилагчийн ар гэр, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлье.

Холбогдох хууль хяналтын байгууллага шалтгааныг тодруулахад Эрүүл мэндийн яам, эмнэлгийн удирдлагууд түргэн шуурхай хамтран ажиллах болно. Эрүүл мэндийн салбарынхан чимээгүй л ажлаа хийж ирсэн ч элдэв янзаар сэтгэл санааны дарамтад өртүүлэх явдал гарч буй учир цаашид ийм үйлдлийг гаргахгүй байцгаая гэж олон нийтийг уриалж байна.

Ковид-19 халдварын амаргүй хүнд нөхцөлд хариуцлагатай ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хаана ч өмгөөлж хамгаална.  Нэг эмч, нэг сувилагчийн нэр муугаар хэлэгдэхэд сэтгэл урагддаг эгэл эмч, Эрүүл мэндийн сайдын хувьд салбарынхнаа өмөөрөх болно гэжээ.

Exit mobile version