Нийгэм

ЭМЯ: Гадаадаас ирсэн 28 иргэнээс халдвар илэрсний 19 нь Энэтхэг улсын иргэн байна

Нийтэлсэн

Улсын хэмжээнд 4-р сарын 29-ний өдөр 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс коронавирусийн халдвар илэрч, халдвар авсан хүний тоо 35979 боллоо. Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол бүртгэгдэж, зөөвөрлөгдөн ирсэн халдварын тоо 486 болжээ.

  • 4-р сарын 23-нд Сөүл-УБ-ын чиглэлийн транзит нислэгээр Энэтхэг улсаас ирсэн Монгол Улсын нэг иргэн
  • 4-р сарын 23-нд Казахстаны Алматы хотоос ирсэн найман иргэн
  • 4-р сарын 26-ны өдөр Энэтхэг улсаас ирсэн тус улсын 19 иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэтхэг улсын 18 иргэн Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт ковид-19-ийн хүндрэлээр найман хүн нас барж, нас барсан хүний тоо 110 боллоо.

 

Exit mobile version