Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Фэйсбүүкийн босс нүүрэндээ нарнаас хамгаалах тос хэтрүүлэн түрхсний учрыг тайлбарлажээ

Нийтэлсэн

Дэлхийн хамгийн том сошиал платформ болох Фэсйбүүкийн үүсгэн байгуулагч Марк Закербэргийн цав цагаан нүүртэй гэрэл зураг өнгөрсөн оны зун интернэтэд тарж, олны анхаарлыг татаж байсан юм.

Тухайн үед тэр Хавайн аралд амарч байжээ. Хүмүүс нүүрээ цагаанаар будсан Закербэргийг Joker, Нэгдүгээр Элизабет хатан хаан, хатагтай Даутфайр зэрэг хүмүүстэй зүйрлэн шоолж байв.
Тэгвэл Лхагва гарагт тэрбээр Инстаграмын лайв чатаар хүмүүстэй уулзахдаа яагаад ийм байдалтай байснаа анх удаа үнэнээр нь тайлбарлажээ.


“Биднийг папарацци дагаж байгааг мэдээд би тэдэнд танигдахгүйн тулд нүүрэндээ нарнаас хамгаалах тос зузаан түрхсэн юм. Гэвч бүтэлгүйтсэн” гэж Закербэрг ярьсан байна.

36 настай тэрбумтан залуу тэр үед гэр бүлийн хамт Хавайн аралд амарч байжээ. “Би ийм юм болно гэж санаагүй. Уг нь хүн ийм их тос нүүрэндээ түрхэх шаардлагагүй л дээ. Хүмүүсийг инээлгэх зүйл хийсэндээ харамсахгүй байна. Зургаа үзээд би өөрөө зөндөө инээсэн” гэж тэр ярьсан байна.

Зураг интернэтэд тарж, шуугиан дэгдсэний дараахан Закербэрг тайлбарлахдаа нарийн учрыг хэлээгүй, зүгээр л нарнаас хамгаалсан нь тэр гэж ярьж байжээ.

“Би үргэлж өөрийн гадаад байдалд санаа тавьж, гоё харагдахыг хичээж явдаг хүн биш. Тухайн үед нарны туяанаас хамгаалах гэж нүүрэндээ тос түрхээд байсан юм” гэж тэр өмнө нь тайлбарлаж байв.

Закербэрг гэр бүлийн хамт Калифорни мужид амьдардаг ч Хавайн аралд нийт $100 саяын үнэ бүхий хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй гэдэг.

Эх сурвалж: Business Insider

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр4 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр4 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр4 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ