Энтертайнмент

Азүмарюү эдгэрсэн ч барилдахгүй байж магадгүй

Нийтэлсэн

Таманой дэвжээний жюүрёо зиндааны бөх Азүмарюү энэ сарын 19-нд шинжилгээгээр коронавирусний халдвар авсан нь тогтоогдож, эмнэлэгт хэвтсэн. Манай бөх арав хоногт эдгэрээд 29-нд эмнэлгээс гарлаа.

Харин тэр тавдугаар сарын 9-нд Токиод эхлэх зуны тэмцээнд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Түүний багш Таманой ояката буюу озэки асан Точиазүма “Байдлыг харна. Мэдээж өөртэй нь ярилцана. Ер нь бол аль болох барилдуулахыг хичээх ч бэлтгэл дутуу, биеийн байдал гээд олон асуудал байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Exit mobile version