Энтертайнмент

Хинчегашвили халдвар авч, Олимпын эрхийн тэмцээнд оролцохгүй боллоо

Нийтэлсэн

Болгарын Софи хотноо тавдугаар сарын 6-9-нд чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын наадмын эрх олгох Дэлхийн эрхийн тэмцээн болно. Жин тус бүрийн эхний хоёр бөх олимпын эрх авах юм. Энэ бол олимпын эрх олгох сүүлийн тэмцээн.

Эрэгтэй 65 кг-ийн жинд олимпын аварга Владимир Хинчегашвили тэргүүтэй маш олон сайн бөхчүүд олимпын эрхээ аваагүй байгаа тул энэ жинд өрсөлдөөн маш их байна. Харамсалтай нь Владимир Хинчегашвили коронавирусний халдвар авсан тул олимпын эрхийн тэмцээнд оролцож чадахгүй болжээ.

Хинчегашвили олон нийтийн сүлжээнд “Хамгийн тохиромжгүй үед халдвар авчихлаа” гэж бичсэн байлаа. Түүний оронд Гүржийн бөхийн холбоо өөр бөх илгээх эсэх нь тодорхойгүй байна. 65 кг-д Ильяс Бекбулатов (Узбекистан), Магомедмураа Гажиев (Польш), Жордан Оливер (АНУ), Ньургуна Скрябина (Беларусь), Николай Охлопков (Румын), Селахаттин Киличсалаян (Турк), Гора Оганесян (Украин) зэрэг хүчтэнүүд зодоглох юм. .

Хинчегашвили – 2016 оны Риогийн олимпын аварга. Лондоны олимпын мөнгөн медальтай. 2015 оны дэлхийн аварга, Европын 3 удаагийн аварга.

Одоогийн байдлаар эрх авсан орнууд

57 кг. ОХУ, Турк, Энэтхэг, Казахстан, Иран, Серби, АНУ, Колумби, Болгар, Армен, Алжир, Гвинея-Бисау, Узбекистан, Хятад.

65 кг. ОХУ, Казахстан, Унгар, Энэтхэг, Япон, Монгол, Куба, Аргентин, Армен, Азербайжан, Тунис, Сенегал, Киргиз, Иран.

74 кг. ОХУ, Итали, АНУ, Казахстан, Япон, Польш, Пуэрто-Рико, Куба, Азербайжан, Гүрж, Египет, Гвинея-Бисау, Узбекистан, Иран.

86 кг. Иран, Энэтхэг, ОХУ, Швейцар, Колумби, Сан-Марино, АНУ, Перу, Беларусь, Турк, Алжир, Нигер, Узбекстан, Хятад.

97 кг. ОХУ, Азербайжан, АНУ, Македон, Гүрж, Казахстан, Куба, Канад, Беларусь, Турк, Алжир, Тунис, Иран, Узбекистан.

125 кг. Гүрж, Турк, Украин, Хятад, Косово, Иран, АНУ, Канад, Герман, Беларусь, Алжир, Египет, Казахстан, Монгол.

Exit mobile version