Улс төр

Н.Алтанхуяг, Ц.Оюунгэрэл нар НЭР ДЭВШИХ хүсэлтээ дахин илэрхийллээ

Нийтэлсэн

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Парламентад суудалтай намуудаас нэр дэвшигчид хуульд зааснаар тавдугаар сарын 02-ны өдөр албан ёсоор тодорно. Одоогоор аль намаас хэн нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой болоогүй байгаа юм.

Тэгвэл Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх сонирхолтой байгаагаа дахин илэрхийллээ. Тэд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулж, өнөөдөр /2021.04.30/ дээрх мэдэгдлийг хийв.

Exit mobile version