Улс төр
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэв
Улс төрийн нам, эвслүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших материалаа АН-ын дотоод сонгуулийн хороонд өглөө.
Тэрбээр “Ерөнхийлөгч гэдэг албан тушаалын мөн чанар нь эрх баригчдад хяналт тавьдаг. Монгол оронд хяналт дутаж, төсөв, тендерийн шахаа их байна. Үүнийг зогсоохын тулд өөрт олдож байгаа бүх бололцоогоо ашиглана.
Намын дотоод сунгаанд хэн ч ялсан байсан дэмжиж ажиллана. Хэрэв би ялбал уул уурхайг иргэддээ авчирна” гэв.
Тэрбээр өчигдөр МАХН-аас гарч, АН-д элсэж буйгаа мэдэгдэж байв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн, бүртгүүлжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийн бүртгэл өнөөдөр 15:00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Тус намаас өмнө нь Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар нэрээ дэвшүүлсэн тухай мэдээлж байсан билээ.