Нийгэм
Олон улсын шилжилт хөдөлгөөны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
ҮСХ-ны дарга А.Ариунзаяа ОУШХБ-ын шинэ төсөл хөтөлбөрийн менежер Виктор Лютенко болон холбогдох албаныхантай өнөөдөр уулзлаа.
Олон улсын шилжилт хөдөлгөөны байгууллага (ОУШХБ) нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох талуудын оролцоотойгоор Дотоодын шилжилт хөдөлгөөний асуудлаар шинэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.
Уг төслийн үр дүнд дотоодын шилжин суурьшигчидтай холбоотой үзүүлэлтүүдийг статистикийн судалгаа, тооллогод тусгах, үүний хүрээнд шилжин суурьшлын статистикийн чиглэлээр хамтран ажиллах талаар Үндэсний статистикийн хорооны даргатай ярилцав.
“Монгол Улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн зорилго шилжилт хөдөлгөөнийг тусгасан, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, анхан шатны оролцоотойгоор бодит үр дүнд хүрэх үйл ажиллагаа хэрэгжүүлж дотоодын шилжин суурьшигчдын нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулахад оршиж байгаа аж.
Эх сурвалж: ҮСХ