Нийгэм
Шинээр батлагдсан тохиолдлуудын 90% нь ОЙРЫН ХАВЬТАЛ байна
Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1306 хүнээс коронавирусний халдвар илэрлээ.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтал байсан талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээллээ.
Монгол Улсад коронавирусний нийт халдварын тоо 37285 болжээ. Харин нийт эдгэрсэн хүний тоо 20681 болж байна.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 70-75 мянган хүнд вакцин хийх нөхцөл бүрдүүлсэн ч өдөрт дунджаар 50 мянган орчим хүн дархлаажуулалтад хамрагдаж байгаа аж. ЭМЯ-наас халдварын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аль нэг вакциныг хүлээлгүйгээр одоо хийж байгаа вакцинуудаас сонгон, гэртэйгээ ойр байрлах вакцинжуулалтын цэгт очиж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Вакцинд хамрагдах нь ковидын халдвараас сэргийлэх үр дүнтэй алхам юм.