Улс төр

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш дуусна

Нийтэлсэн

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн. Энэ ажиллагаа хуульд заасны дагуу гурав хоног үргэлжилнэ.

Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа нам, эвсэл нь гурав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд уг хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэв.

Exit mobile version