Нийгэм

Өнөөдөр Токио, Сөүлийн нислэгээр 373 иргэн ирнэ

Нийтэлсэн

Өнөөдөр тусгай үүргийн хоёр нислэгээр Токио, Сөүлээс 373 иргэн ирнэ

Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 10-наас нээх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөж байна.

Өнөөдөр буюу 05 дугаар сарын 01-нд тусгай үүргийн нислэг үйлдэх гэж байна. Тухайлбал, өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 109 иргэн ирэх бөгөөд “Наранбулаг”, “Топаз”, “Мичид 2” зочид буудлуудад хувиарлан тусгаарлана.

Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 23:00 цагт бууна. Тус нислэгээр нийт 264 иргэн ирэх бөгөөд “Зүчи”, “Лион”, “Новотел”, “Кэмпински”, “Кинтауэр” зочид буудлуудад тусгаарлах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Exit mobile version