CRI Монгол радио

Ирланд улс Энэтхэг, Монголыг хар жагсаалтад орууллаа

Нийтэлсэн

Ирландын Засгийн газраас халдвар тархах эрсдэл өндөр орнуудын жагсаалтад таван орныг нэмж орууллаа.

Сүүлийн үед цар тахлын голомт болоод байгаа Энэтхэгээс гадна Иран, Монгол, Гүрж, Коста-Рика улсууд энэ жагсаалтад нэмэлтээр бүртгэгджээ.

Энэ сарын 4-нөөс эхлэн дээрх таван орноос ирсэн зорчигчид болон ачаа тээвэр тусгай буудалд 14 хоногийн карантинд байх болно. Харан арав дахь өдрийн шинжилгээний хариу сөрөг гарвал карантины хугацааг богиносгож болно. Дэглэмийг зөрчсөн хүнийг 2000 еврогоор торгож, 6 сарын хорих ялаар шийтгэх юм.

Карантинд байх зардлыг тухайн иргэн өөрөө даах гэнэ.

Exit mobile version